З.Энхболд: Ирэх сарын 3-нд ээлжит бус чуулган хуралдуулж, Засгийн газрын зургаан гишүүнийг шинээр томилох асуудлыг хэлэлцэнэ

813

-УИХ-ын хаврын чуулган хаалтаа хийлээ-

УИХ-ын хаврын чуулган өнөөдөр сүүлийн хуралдаанаа хийлээ. Чуулганыг хааж, УИХ-ын хаврын чуулганаар баталсан хууль, барьж ажилласан бодлогоо дүгнэн УИХ-ын дарга З.Энхболд үг хэллээ. УИХ-ын даргын хэлсэн үгийг товчлон хүргэж байна.

Тэрбээр, Тавантолгойн ордыг зах зээлийн эргэлтэд оруулахдаа ордын үнэ цэнийг нэмэгдүүлж, иргэн бүрийн хувьцааг амилуулах, үндэсний хувьцаа эзэмшигчид үр өгөөжийг ахиу байлгах ёстой. Зөвхөн зүүн Цанхи биш тус ордыг бүхэлд нь ашиглах нь зүйтэй.

Хаврын чуулганаар хэлэлцэхээр төлөвлөсөн ч Өршөөлийн хууль, Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн төслийг МАН-ын бүлэг завсарлага авснаас болж, баталж амжсангүй.

Үүний тулд төмөр замаа тавьж, төр эзэмших нь зүйтэй гэж үзсэн. Тавантолгойн гэрээг дүгнэх УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг гэрээг Монголын талд үр ашиг муутай учир дахин гэрээ байгуулах хэрэгтэй гэж үзсэн. Иймд Засгийн газар тогтоолын төслөө татаж авсан.

Цаашид уул уурхайн том төслүүдийг гадаад дотоодын хөрөнгө оруулагчидтай хамтран ашиглахдаа Үндсэн хуулийн 6 дугаар заалтад тулгуурлан Монгол Улсын язгуур эрх ашгийн үүднээс УИХ анхаарал тавьж ажиллах болно.

Хаврын чуулганаар хэлэлцэхээр төлөвлөсөн ч Өршөөлийн хууль, Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн төслийг МАН-ын бүлэг завсарлага авснаас болж, баталж амжсангүй. Иймд наймдугаар сарын 3-нд УИХ-ын ээлжит бус чуулган хуралдуулж, дээрх хуулиуд болон Засгийн газрын зургаан гишүүнийг шинээр томилох асуудлыг хэлэлцэхээр төлөвлөж байна. Иймд гишүүд ажил амралтаа зохицуулаарай.

Долдугаар сарын 29-нд Монгол Улсад анхны ардчилсан чөлөөт сонгууль болж, байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ой болно. Энэ арга хэмжээнд гишүүд оролцох хэрэгтэй.

Тулгар төр байгуулагдсаны 2224, Их Монгол Улс байгуулагдсаны 809, Ардын хувьсгалын 94 жилийн ой Үндэсний их баяр наадам маргааш эхэлнэ. Наадмын дараа намар гэдэг. Энэ жил ихэнх нутгаар гандуу, тариа будаа, төмс хүнсний ногооны ургац тааруу байна. Гишүүд та бүхэн тойрогтоо ажиллахдаа энэ асуудалд анхаарал хандуулж ажиллаарай.

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

813 сэтгэгдэл