Нурууны эмч нар найзууддаа юу гэж зөвлөдөг вэ

0

"Суух нь шинэ үеийн тамхидалт юм” гэдэг үг гараад нэлээн хэдэн жил боллоо. Болж л өгвөл суусаар бид нурууны булчингаа ашиглуулалгүй байсаар ажиллагаа нь суларч, сул дорой болсон мөртлөө нэг л байрлалдаа удаан байж хөшиж зангирсан нурууны булчинтай л хоцордог. Үүний үр дүн юу гээч?

1. Чи нурууны өвчин тусах "төрлийн” эмэгтэй байж ч магадгүй *
"Нурууны өвчтэй болоход нөлөөлөх хэд хэдэн шинжийг өөртөө агуулсан хүмүүсийг хэлж байгаа юм л даа. Үүнд, юм юманд стресстдэг, ширээн дээрээ өдөржин хөдөлгөөнгүй суудаг, дасгал хийдэггүй, ус бага уудаг мөртлөө кофенд дуртай гэх мэт шинж багтана. Стресс бол биеийн дархлааг султгаж, үрэвсэлд өртөмтгий болсноор нурууны өвчин үүсэх үндсэн шалтгаан болох нь бий. Бас би дотны найзуудыгаа кофеноос гаргах гэж сүүлийн хэдэн жил "үзэж тарж” байна. Каффейн нь сээр нурууны голын жийргэвчүүдийг шингэний дутагдалд оруулснаар, тэдэн дээр л "амь амьдрал” нь тогтож байгаа эмзэг яснууд ачаалал дааж чадахгүй хугарах, гэмтэх, суух магадлал өндөрсдөг. Тиймээс кофетойгоо салах ёс гүйцэтгээд өдөржин ус уусан нь дээр.” –Нурууны эмч А

2. Чиний нуруу яг л голдоо жимстэй булочка гэсэн үг*
"Миний таньдаг нэг эмэгтэй нурууны дискийн суултаасаа болоод алхаж ч чаддаггүй. Дискний суулт гэдэг тонгойж гутлаа үдэхээс өгсүүлээд бидний өдөр тутамдаа анзааргагүйгээр хийдэг зуршлуудаас л үүдчихдэг өвчин. Би тэр эмэгтэйг нурууны дискээ голдоо жимсний чанамалтай булочкагаар төсөөлөхийг зөвлөдөг юм. Булочканд их хэмжээний даралт очвол дотроос нь жимсний чанамал нь бүлтэрч гоожих юм уу шахагдаж багасна шүү дээ. Нурууны дискний голын шингэн ч бас шахагдаж гарсаар мэдрэлийн судлуудаа дарж, биеийг тэр чигт нь өвтгөдөг. Өдөр тутамдаа "булочка”-аа хамгаалахын тулд нэг дор цагаас илүү хугацаанд суухгүй байх хэрэгтэй. Суух нь босоогоороо алхахаас илүүгээр нуруунд ачаалал өгдөг. Мөн хүнд юм өргөхөөс татгалзаарай.”-Нурууны эмч З

3. Суудал дээрээ ялхайх хэрэггүй***
"Манай хоёр эгч хоёулаа ажлаа хийхдээ хөлөө шалан дээр биш сандалныхаа дугуйн дээр тавьдаг. Тэрийг нь харахаар л уур хүрээд явчихна гээч. Зүгээр л хөлөө шалан дээр тавьж суух ёстой. Хөлөө өргөчихөөр мөр, хүзүү, сээрний ясанд нэмэлт ачаалал ирдэг байхгүй юу. Би харах болгондоо л үглэсээр байгаад одоо арай тэгэх нь арай багасч байгаа. Манай ажил дээр ч бас сувилагч, оффисын ажилтнууд хааяа ингэж сууж харагддаг юм. Болихыг зөвлөхөөр сандал нь өндөрдөөд хөл нь газар хүрдэггүй гэнэ. Үгүй ээ, суудлаа л тааруулчих л даа, тэ? Бас би найзууддаа хооллох, юм бичихдээ урагшаа битгий тонгой гэж байнга хэлдэг. Чиний толгой дор хаяж 5 кг, чамайг газрын татах хүчний тэнцвэрээс өөр байрлалд орох тоолонд жин нь хоёр дахин нэмэгддэг. Тэгэхээр 10 кг нуруун дээрээ үүрч суугаагаас ялгаагүй болдог гээд л бодчих. Аа тийм, ажил дээрээ суухдаа нуруугаа эгцэлж (хотойж биш), хоёр хөлөө үл ялиг салгаарай. Тэгвэл нурууны байрлалыг тэр хэвэнд нь барьж, тэнцвэрийг хадгалдаг.” –Нурууны эмч Т

4. Хажуулдаж унт**
"Нурууны өвчтэй найзууддаа доошоо харж битгий унт гэж би зөвлөнө. Түрүүлгээ харж хэвтэх нь нурууны доод хэсэгт илүү өндөр ачаалал өгдөг юм. Тиймээс л ингэж унтаад өглөө босоход нуруу тасрах гэж байгаа юм шиг өвддөг. Аль болох хажуу тийш хараад, өвдөгнийхөө завсар дэр хавчуулж унтаад үз. Ингэвэл нуруунд очих ачааллыг хөнгөлж, амраана.” –Нурууны эмч Э

5. Өндөр өсгийт өмсөх дуртай бол хэвлийн булчингаа хөгжүүл*
"Би эмч болохоосоо өмнө онгоцны үйлчлэгч хийдэг байсан юм. Өдөржин өндөр өсгийтэй гутлан дээр алхсаар сүүлдээ нуруу маань маш их өвдөж эхэлсэн. Тиймээс одоо би өдөр болгон л өсгийтэй гутал өмсдөг найзуудыгаа хараад өмнөөс нь өвдөх шиг л санагддаг. Өсгийтэй гутал нь хүний төрөлхийн байрлалыг өөрчилж, тэнцвэрээ олохын тулд нуруу илүү урагшаа, хөл хойшоо байж хотойх шаардлагатай тулгардаг. Ингэж ясанд хотойлт үүссэнээр дискний суулт үүсэх бас нэгэн шалтгаан болно. Тэдэнд би өсгийт өмсөх дуртай л юм бол эхлээд хэвлийн булчингаа хөгжүүл гэж хэлдэг. Их биеийн буюу хэвлийн булчин хүндийг даах чадвартай байвал өсгийтэй гутлаа өмссөн ч сээр нурууны ясан дээр ирэх ачаалал хамаагүй багасна. Хэвлий чангарснаар хэвлийн булчин, нурууны булчин хоёулаа сээр нурууны хоёр талаас түшиж, хамгаална гэсэн үг юм. Одоо яг үнэндээ нуруу маань л ачааны хүндийг үүрч байгаа шүү дээ. Хэвлийн булчингаа чангалахын тулд гараа нугалж байгаад суниалт хийж болно. Мөн өсгийтэй гутлыг нэг дор 2-3 цаг л өмсөөд тайлж хэвшээрэй” –Нурууны эмч Г

6. 3 кг-аас дээш гар цүнх бол нурууны өвчний үүсвэр**
"Цүнхэндээ хамаг амьдралаа авч явдаг бүсгүйчүүдэд хандаж хэлэхэд дараа нь харамсах вий. Нуруунд ирэх ачааллыг хэдий чинээ нэмнэ, төдий чинээ нэг л өдөр өвдөх магадлал өндөрсөнө гэсэн үг. Тиймээс анхнаасаа цүнх авахдаа гинж, төмрөн тоноглолтой, хүнд арьсан цүнхнээс татгалз. Оосрыг нь уртасгаж, богиносгож болдог байвал байнга үүрч нуруугаа зовоолгүй, хааяа гартаа барьчих боломжтой. Бас өдөр бүр хоёр талдаа ээлжилж үүрч байгаарай. Алхаж байхдаа зөвхөн нуруугаа биш хэвлийгээ адилхан ажиллуулбал сайн. Бариу жийнс өмсөхдөө гэдсээ яаж чангалдаг билээ? Яг түүн шигээ. Нуруу чинь чамд талархана аа.” –Нурууны эмч Х

7. Нурууны өвчний талаар санаа бага зов
"Миний өгч чадах шилдэг зөвлөгөө бол нуруугаа жаахан л хөшиж өвдмөгц нь суулт үүсч байна гэж санаа зовох хэрэггүй. Санаа зоволт өвчнийг улам доройтуулдаг. Нурууны өвдөлтийн 90 хувь нь булчингийн зангирлаас үүдэлтэй байдаг учраас иллэг хийж, зөв байрлалаар унтаад үзээрэй. Бүр өвдөөд байвал нурууны ачааллаас хуваалцдаг бүсэлхийн бүс авч зүүж болно. Өдөр тутмын эрүүл хэвшлийг мөрдөөд байвал нурууны өвчинг тойроод гарах ч боломжтой.” -Нурууны эмч З

Тайлбар толь:

*Нурууны дисктэй холбоотой

Сээр нурууны яс нь үенүүдийнхээ завсраар зөөлөвч буюу жийргэвчтэй байдаг нь анагаахын хэллэгээр диск юм. Диск нь машины пүрштэй адилхан үүрэг гүйцэтгэж, үеүдийг хооронд нь түлхэх маягтайгаар тогтоосноор ясан дээр ирэх ачааллыг багасгаж, бие биеэ гэмтээж дарахаас нь сэргийлдэг.

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex