Ц.Элбэгдорж: Та хариуцлага тооцож сонголтоо хий

3

 Ц.Элбэгдорж: Та хариуцлага тооцож сонголтоо хий

Монгол улсын Ерөнхийлөгч энэ сарын 14-нд Мьянмарыг зорихынхоо өмнө энэ удаагийн сонгуулийн талаар, иргэд сонголтоо хэрхэн хийх талаар хэлсэн үг нь сонирхолтой байсан билээ.

Тэрбээр сонгуультай холбогдуулан үг хэлэхдээ "Энэ сонгуулиар бүрэн эрх нь эхлэх УИХ, ИТХ-ын бүрэлдэхүүнд юу ус агаар шиг дутагдаж байгааг сонгогч Та сайн мэднээ" гэжээ. Үнэхээр хариуцлага, ардчилал, шударга ёс ус агаар шиг хэрэгтэй байгааг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ийнхүү сануулан хэлсэн.

Улмаар "Монголын төрд хуулийг дээдэлдэг, өндөр ёс зүйтэй, хариуцлага хүлээх чадвартай элч төлөөлөгч нэн хэрэгтэй болсныг Та сайн харж байгаа" гэсэн байна. Үүгээрээ тэр өнгөрсөн дөрвөн жилд засгийн эрхийг барьсан элч төлөөлөгчид хууль дээдлээгүй, хариуцлагаа даагаагүйг илэрхийлэн хэлсэн юм.

"Иргэд сонголтоо үргэлж итгэж хийдэг. Харин Таны сонгосон хүмүүсээс Таны итгэлийг эвдсэн бол Та хариуцлага тооцох эрхтэй. Тэр алтан цаг мөч, тэр ховор боломж одоо л Таны мэдэлд орж ирж байна" гэж хэлсэн нь Ерөнхийлөгчийн хувиар төрөөс илүү хариуцлага, илүү ёс зүй шаардах ёстойг ч иргэдэд хэлсэн хэрэг.

Ц.Элбэгдорж мөн ирэх жилүүдийн улс орны ажил амьдралд энэ удаагийн сонгууль маш чухал үүрэгтэй учраас хариуцлагатай сонголт хийхийг сонгогчдод дахин дахин сануулсан.

"Ачааны хүндийг халшрахгүй үүрэх тийм хүмүүсийг манай сонгогчид олж сонгоно гэдэгт би итгэж байна" гэсэн юм.

Ер нь ардчилал болон улс орон аюулд орсон үед Ерөнхийлөгч нар ийм үг хэлдэг зуршилтай болжээ. 2004 оны сонгуулийн өмнө тухайн үеийн Ерөнхийлөгч Н.Багабанди "урт шар дээлтийн учруулах аюулаас болгоомжил” хэмээснийг ардчиллынхан Н.Энхбаярыг хэллээ хэмээн сурталчилсаар тэр жилийн сонгуульд хоёр улстөрийн хүчин бараг тэнцүү суудалтай үлдэж байлаа.

Тэгвэл энэ удаа Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч ирэх жилүүдийн хүнд ачааг үүрэх ёстой улстөрийн хүчнийг АН гэж харахгүй байгаа бололтой. Тиймээс л сонголтоо хариуцлагатай хийхийг онцолсон нь энэ гэж унших хүмүүс олон байна.

М.Дэлгэрэх

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

3 сэтгэгдэл
:

noxon vxleer al muu lalar vxej balxdaa taarcan xujaa alnaa muu lalarllg

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex