О.Цэцэглэн: Ард түмэн биднийг дэлхийн хэмжээнд үнэлэх цаг ойрхон байна

2

О.Цэцэглэн: Ард түмэн биднийг дэлхийн хэмжээнд үнэлэх цаг ойрхон байна

 

Т.БАТСАЙХАН

 

"Монголжингоо” холбооны тэргүүн, ҮДБЭЧ-ын уран нугараач О.Цэцэглэнтэй ярилцлаа.

 

 

-Таны "Сэтгэмж” үзүүлбэр цахим ертөнцөд нэлээд шуугиан тарьсан. Одоогоор таван сая хүн үзсэн байна. Монголын уран нугаралтын гайхамшгийг дэлхий дахин хараад гайхан биширч байх шиг?

 

-Тийм шүү. Монголын уран нугаралт дэлхийд гайхан бишрэгддэг. "Сэтгэмж” бүтээл маань тэнцвэрийн гайхамшгийг харуулсан үзүүлбэр болсон. Мөн урссан уянгын аяыг хослуулж өгсөн учраас үзэгчид О.Цэцэглэн гэдэг уран нугараач дээр биш тухайн үзүүлбэр дээр 100 хувь анхаарлаа хандуулж чаддаг. Манай ҮДБЭЧ-ынхан одоогоор өдөр бүр жуулчдад зориулан тоглолтоо хүргэж байна. Би энэ тоглолтод "Сэтгэмж”-ээрээ оролцож байгаа.

 

-Тоглолтоос харахад гадныхан их сайхан хүлээн авч байсан. Харин бид өөрсдөө үндэсний урлагаа тоохгүй байна уу гэж бодох юм?

 

-Тийм тал бий. "Нөгөө л уран нугаралт, залхуутай юм” гэж хэлэх залуус ч байдаг. Энэ мэдээж буруу, бид л үндэсний өв соёл болсон баялагаа үнэлэхгүй юм бол хэн түүний дархлаа болох билээ. Манай улсын сайн гэсэн уран бүтээлчид бүгд гадны циркэд тоглож байна. Монголд үлдээд ч нэмэргүй. ҮДБЭЧ-т би, "Түмэн эх” чуулгад хоёр уран бүтээлч байгаа. Ингээд цааш тоолох гэхээр бараг алга. Ажлын байр байхгүй, хөдөлмөрийн үнэлэмж бага гээд асуудал их байна. Үнэхээр тэд сурсан зүйлээрээ Монголдоо байя гэхээр хэцүү учраас гадаадад гарч тоглохоос өөр аргагүй болж байна.

 

-Таны хувьд гадны оронд уран бүтээлээ хийх бодол байна уу?

 

-Надад явах боломж байсан. Гадаадад үнэлэмж үнэхээр өндөр. Одоо бидний энд авч байгаа цалин хөлсийг 10-20 дахин нугалж байна. Гэхдээ би яваагүй. Уран нугаралтыг гал голомт дээр нь байж хөгжүүлнэ гэж боддог. Монголчуудыг уран нугаралтаа үнэлдэг болтол нь уран бүтээлээ хийхийг зорьж байна. Өнгөрсөн хугацаанд чуулгын ажлаа хийхийн зэрэгцээ "Монголжингоо” нэртэй холбоо байгуулан ажилласан. Мөн "Могойн чуулган” уран бүтээлийн тоглолтоо хийсэн. Энэ нь Монголд эмэгтэй уран нугараач тайлан тоглолтоо хийсэн анхны тохиолдол байв. Энэ мэтчилэн надад Монголдоо хийх ажил их байгаа учраас гадаад явья гэсэн бодол байдаггүй.

 

-"Могойн чуулган” тоглолт үнэхээр өвөрмөц болсон. Гэхдээ сайны хажуугаар саар гэдэг шиг эвгүй цуурхалууд сонсогдож байлаа?

 

-Тийм шүү. Би шинэлэг зүйлийг л харуулъя, мэдрүүлье гэж бодсон. Тэр зорилгодоо ч хүрсэн. Уран нугаралт бол хөрвөх чадвартай төрөл. Яагаад шилэн трико, жинсэн шорттой нугарч болохгүй гэж. Тоглолтын маань нэгдүгээр хэсэг тэр чигтээ ардын уламжлалт үзүүлбэрүүд байсан бол хамгийн сонирхолтой нь секси өнгө аяс оруулсан хоёрдугаар хэсэг нь байсан.


 

-Та зоригтой алхам хийсэн шүү?

 

-Уран нугаралтыг нэг хэвийн байдлаас нь салгаж, үзэгчдэд арай өөр мэдрэмж төрүүлэхийг хичээсэн. Тоглолтын дараа "биеэ үнэлэгчид шиг боллоо” гэсэн яриа гарч байлаа. Тоглолтод оролцсон бүсгүйчүүд бүгд уран бүтээлчид. Тэд 6,7 настайгаасаа урлагийн энэ хэцүү төрлөөр хичээллэж сэтгэлийн хат суусан хүмүүс. Тиймээс тэдний сэтгэхүйгээс бүтээл л гарна уу гэхээс амар хялбар аргаар мөнгө олох гэсэн санаа төрөхгүй гэдгийг хэлмээр байна. Энэ тоглолт маань их сайхан болсон, дахиад тоглолтоо зохион байгуулах хүсэлт их ирж байгаа.

 

-Та хэдэн настайгаасаа энэ урлагийн хүнд хэцүү хийгээд баяр баясал дунд орж ирэв?

 

-Хэдийн 18 жил өнгөрсөн байна. Анх таван настайдаа телевизээр хоёр эмэгтэй нугарч байхыг хараад "Нугараач болно” гэж бодож байлаа. Дуурайсан чинь чадаж байсан. Тэгээд ээжтэйгээ хамт цирк орж шалгуулсан ч нас нь болоогүй байна гээд аваагүй. Гэртээ үргэлж нугардаг байсан. Харин найман настайгаасаа мэргэжлийн багштай хичээллэж эхэлсэн. Өнгөрсөн хугацаанд би үндэсний урлагаа өөртөө маш сайн шингээж чадсанаа харлаа. Монгол Улсын нэрийг олон улсад гаргаж, олон шагналуудыг авлаа. Олон улсын тэмцээнээс хамгийн том нь гэвэл 2010 онд Монакогийн Вант улсад болсон наадмаас хүрэл медаль хүртсэн. Энэ нь циркчдийн хувьд дөрвөн жилд нэг удаа болдог спортын олимпийн их наадам гэсэн үг. Мөн монгол уран нугаралт ямар гайхамшигтай юм бэ гэдгийг харуулах зорилго маань алхам алхмаар биелэж байгаад баяртай байдаг.

 

-Уран нугаралт залуу насных гэвэл та санал нэгдэх үү?

 

-30, 40 хүрсэн ч нугардаг хүмүүс бий. Биеийнхээ онцлогоос шалтгаалдаг. Бие минь хэзээ боль гэж хэлнэ тэр цагт л тайзнаасаа бууна гэж боддог. Гэхдээ нугарахаа больсон ч багшлах сонирхолтой. Ер нь миний зорилго бол монголчуудыг уран нугаралтаа үнэлдэг болтол нь нугарна гэсэн бодолтой байгаа.

 

-Та урлагийн энэ төрөлд шинэлэг зүйлийг хийсээр байна. Могойтой үзүүлбэр бас сонирхолтой байлаа. Яагаад могойтой нугарах болсон юм бэ?

 

-Уран нугараачдыг яг л могой шиг үегүй гэж ярьдаг. Тиймээс би могойтой нугарч үзэхээр шийдсэн. Огт айгаагүй. "Хадгаа” циркийн Хайрхан нэртэй аварга том могойтой нугарахдаа аюулгүй байдлын үүднээс амыг нь скочдсон. Харин Тайвнаа гэдэг нарийхан могойтой үзүүлбэрийг хам­гаалалтгүйгээр үзэгч­дэдээ хүргэсэн. Хүмүүс нэлээд айдастай хүлээн авч байлаа. Хувь хүнд нугарах авьяас байхад түүнийг хөгжүүлэх х­и­чээл зүтгэл байх ёстой. Уран нугараач хүн маш их ачааллыг давж, энерги гаргасны үр дүнд гай­халтай бүтээлийг тавьдаг. Тэр бүтээл нь эргээд Монгол Улсын нэр хүндийг дэлхийд таниулж чаддаг учраас би шинийг туршиж үзэхийг хичээдэг.

 

-Хүнд хэцүү төрөл учраас шантрах зүйл гардаг байх. Өдрийн хэдэн цагийг бэлтгэлдээ зарцуулдаг вэ?

 

-Ерөнхийдөө 1-2 цагийг заавал бэлтгэлдээ зо­риул­даг. Долоо хоногт их амарлаа гэхэд хоёр хоног л амардаг. Шант­рах үе бишгүй байсан. Нуга­ралт тэсвэрийн урлаг. Бид нэг үзүүлбэр гаргахын төлөө олон хоног бэлддэг. Өөрийнхөө биеийг дийлэхийн төлөө хүчтэй байх хэрэгтэй. Хүчний олон дасгалуудыг байнга хийнэ, гар дээрээ сунайна. Би шантрах үедээ өөртөө нэг л зүйлийг хэлдэг "Цэцэглээн чи юуны төлөө 18 жил нугарсан юм бэ. Ингээд л буугаад өгөх байсан юм уу” гэж хэлдэг. Ерөнхийдөө хорьж болохгүй хүсэл минь намайг энэ урлагт байх ёстой гэдгийг үргэлж сануулдаг.

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин


Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

2 сэтгэгдэл
Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex