Батга яагаад гардаг вэ?
Батга гэгч "хүндхэн сэдэв" зөвхөн өсвөр насныханд л хамаатай ойлголт биш. Буруу арьс арчилгаа, хурц хоол хүнс, архи тамхины хэрэглээ зэргээс авахуулаад дотоод эрхтнүүдийн хэвийн бус үйл ажиллагаа зэргээс хамаарч батга гардаг. Зөвхөн нүүрэн дээр ч бус, гар, цээж, нуруу гээд л биеийн бүх хэсгээр гардаг. Харин хаана гарч байгаагаас нь хамаараад юу өвдөж байгаагаа мэдэж болох ажээ.
1 Хацар
Хацар дээрх батга нь амьсгалын замын эрхтнүүдийн гэмтэлтэй холбоотой. Хэрвээ та тамхи татдаг бол яг одоо болих хэрэгтэй шүү.
2 Дух
Духан дээр гарсан батга нь элэг, ходоод, давсагны үрэвсэлтэй холбоотой гэж үздэг. Тиймээс хорт зуршлуудаа хаяж, илүү их ус ууж, жимс ногоо сайн хэрэглээрэй.
3 Эрүү
Эрүү, хүзүү хэсгээр идээт батга гарч байвал дааврын тэнцвэргүй байдал, бөөрний дээд булчирхайн үрэвсэл, эс бөгөөс хэт их сахарын хэрэглээнээс болсон байх магадлалтай.
4 Мөр
Мөр хэсэгт батга гарах нь ховорхон үзэгдэл. Хэрвээ ийм бол та сайтар амарч, тайван байх хэрэгтэй. Стресс, уур бухимдлаас болж мөрөн дээр батга гардаг.
5 Нуруу
Нуруун дээр батга гарах нь мэдрэлийн ядаргаа болон хоол боловсруулах эрхтний гэмтэлтэй холбоотой.
6 Цээж
Энэ нь мөн л ходоод, гэдэсний хэвийн бус үйл ажиллагаатай холбоотой. Тиймээс та шарсан хуурсан, тос ихтэй, хурц хоолноос татгалзаарай.
7 Тохой
Түгээмэл биш ч гэлээ зарим хүмүүсийн тохойн дээр батга гардаг. Энэ нь цусны эргэлт муутай, эсвэл витамины илүүдлээс үүдсэн байж болно.
8 Гэдэс
Хэрвээ гэдэс хэвлий хавиар идээт батга гарч байгаа бол цусан дахь сахарын хэмжээ аюулын түвшинд очсон гэсэн үг шүү. Даруй эмчид хандсан нь дээр.
9 Өгзөг
Эмзэг хэсэгт батга гарах нь муу материалтай дотуур хувцаснаас үүдэлтэй байж болно. Цэвэр хөвөн даавуун материалтай хувцас өмсөж байгаарай.
Сэтгэгдэл байхгүй байна.