Олон улсын сансрын нисгэгчдийг суулгасан "Союз" хөлөг амжилттай хөөрлөө
Япон, Орос болон АНУ-ын гурван сансрын нисгэгчийг суулгасан Оросын "Союз” сансрын хөлөг Казахстаны нутаг дэвсгэрээс Олон улсын сансрын станц руу /ОУСС/ амжилттай хөөрлөө.
"Союз” хөлөг "Байконур” сансрын хөлгийн буудлаас өнөө өглөө хөөрсөн байна.
Энэ хөлөг ОУСС-д очиход бараг хоёр өдрийн хугацаа орно. Хөлгийн багийн гишүүд болох Японы сансар судлалын агентлагийг төлөөлж 40 настай Такуя Ониши, Оросын сансар судлалын "Роскосмос” агентлагийн 47 настай Анатолий Иванишин болон АНУ-ын НАСА-гийн төлөөлөгч болох 37 настай Кэйт Рубинс нар тойрог замд дөрвөн сарын хугацаанд судалгаа хийх юм.
Сэтгэгдэл байхгүй байна.