АТГ-ын шинэ дарга Х.Энхжаргал удирдлагатай машин уу?
Өчигдөр УИХ-ын чуулган хуралдаж АТГ-ын даргаар хурандаа Х.Энхжаргалыг 88,1 хувийн саналаар дэмжин томиллоо. Сонгуулийн өмнөөс л яригдаж эхэлсэн Х.Энхжаргалын даргын суудал эцэст нь нэг шийдэгдэж байгаа нь энэ юм. Түүнийг мэдээж Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ суудалд томилуулахаар УИХ-д өргөн хүргүүлж байсан.
Улсад 34 жил ажилласан хуульч мэргэжилтэй Хүрэлсүхийн Энхжаргал гэж хэн бэ?
1964 онд Улаанбаатар хотод төрсөн.
1972-1982 онд Ерөнхий боловсролын сургууль,
1982-1987 онд НАХЯамны дэргэдэх Цэргийн дээд сургуулийг хуульч мэргэжлээр
1995-1996 онд Төрийн захиргаа удирдлагын хөгжлийн институтыг Төрийн удирдлагын менежерээр тус тус дүүргэсэн.
Мөн тэрбээр Налайх дүүргийн Цагдан сэргийлэх хэлтэст өмчийн төлөөлөгч, ахлах төлөөлөгч, Эрдэнэт хотын Цагдаагийн хэлтэст Эдийн засгийн ахлах төлөөлөгч, Төв аймгийн Цагдаагийн газрын дэд дарга, дарга, Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтсийн дарга, Замын цагдаагийн газрын даргаар тус тус томилогдон ажиллаж байсан.
Цагдаагийн Ерөнхий Газрын Мэдээлэл технологийн төвийн даргаар ажиллаж байсан.
Авлигатай тэмцэх газар байгуулагдаад ердөө найман жил болсон ч ийнхүү дөрөв дэх даргын нүүрийг үзэх гэж байна. Хамгийн анх найман жилийн өмнө энэ газрыг Б.Дангаасүрэн удирдаж байсан ч 2007 оны 10-р сарын 25-нд Австрали улсад учир битүүлгээр амиа алдаж байлаа. Тухайн үед түүний үхлийн шалтгааныг хууль хяналтынхан шалгаж байсан ч тодорхой хариултанд хүрээгүй өдийг хүрсэн. Харин түүний дараа Ч.Сангарагчаа албаны дарга нар, албан хаагчдаа тагнаж чагнасан, албан тушаалаа ашиглан төсвийн мөнгө шамшигдуулсан хэргээр шүүхээс ял сонсож байсан. Тэгвэл гурав дахь дарга Н.Ганболд өөрийн хүсэлтээр учир битүүлгээр ажлаа хүлээлгэн өгсөн. Харин дараачийн даргаар Ерөнхийлөгчийн хүн гэгдэх Х.Энхжаргал АТГ-ын даргаар Х.Энхжаргалыг Ерөнхийлөгч танилцуулснаас хойш олон асуулт гарч ирсэн. Өөрийн төрд өргөсөн тангарагаар АТГ-ыг удирдаж чадах уу? Эсвэл Ерөнхийлөгчийн заавраар хөдөлж хэрэгтэй нэгнийг нь өмгөөлж, хэрэггүй нэгнийг нь шоронд хорьдог болох уу? Хамгийн гол зүйл нь дарга болох магадлалтай байсан Б.Хурц, Б.Билэгт, А.Дулаанжаргал, АТГ-ын дэд дарга Ц.Нямдорж, комиссар Ө.Энхтөр зэрэг дотроосоо сонгогдох боломжтой байсан хүмүүсийг үгүй хийж Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хурандаа Х.Энхжаргалыг УИХ-д хүргүүлсэн. Х.Энхжаргал удирдлагатай машин уу? Эсвэл өөрөө явагч машин уу? гэдгийг цаг хугацаа л харуулах бизээ.
Б.Энхтулга http://www.breakingnews.mn/
Сэтгэгдэл байхгүй байна.