“Их хурд-7” уралдаан энэ сарын 24-нд Хүй долоо худагт болно
Монголын уяачдын баяр, Монголын шигшмэл хурдан морьдын "Их хурд-7” уралдаан долдугаар сарын 24-нд Хүй долоо худагт болно.
"Их хурд-7” болон Монголын хурдан хүлэг шалгаруулах уралдааны морьдыг долдугаар сарын 23-нд бүртгэж, дугаар олгох ажээ.
Дашрамд өгүүлэхэд "Их хурд" үеэр Ерөнхийлөгчийн нэрэмжит Монголын хамгийн хурдан хүлэг шалгаруулах уралдаан зохион байгуулагдах юм. Уг уралдаанд морьдын үүлдэрлэг байдал, нас харгалзахгүйгээр уралдуулдаг уламжлалтай билээ.
Сэтгэгдэл байхгүй байна.