Монголчуудын цээрлэх ёсноос:Ламтай холбоотой цээрлэх ёс
 Хүн хүнээ хүндлэх гэдэг хорвоогийн ёс. Тэр дундаа  хүн ахтай, дээл 
захтай гэгчээр манай Монголчууд нэгнээ хүндэлж ирсэн арвин 
баялаг түүхтэй. Мөн ардын сургааль ч асар их бий. Хүнийг хүндлэх, эс 
хүндлэхийг ардын цээрлэх ёсны хураангуй толиос хүргэж байна.

-Лам хүнийг нэрээр нь дуудахыг цээрлэнэ, Хүндлэхийн учир заавал «ламтан, лам багштан, ламхай» хэмээн дууднө.
-Лам хүний хуучин хувцсыг саваагүйтэн өмсөхийг цээрлэнэ. Үл хэрэгсвээс алдас болно гэнэ.
-Лам хүний толгойд хуруу гараа хүргэхийг цээрлэнэ. Зөрчвөөс мацаг нь үгүй болно гэнэ.
-Лам хүн хөнгөмсөглөн дуу дуулахыг цээрлэнэ. Учир нь «Лам доройтвол дуу дуулах, ямаа муудвал майлна» гэдэг.
-Лам хүн гадаалахдаа (морь харахдаа) босоо үйлдэхийг цээрлэнэ, Заавал сууж гадаална. Зөрчвөөс нүгэл болно гэнэ.
-Лам хүний дээд талд суухыг цээрлэнэ. Үл хэрэгсвээс буян барагдана гэнэ.
-Лам хүн эмс хүүхэнтэй сээтгэнэх, сэртэндэхийг цээрлэнэ. Үл хэрэгсвээс винайн ёс жаяг зөрчсөнд тооцно.
Х.НЯМБУУ, Ц.НАЦАГДОРЖ
МОНГОЛЧУУДЫН ЦЭЭРЛЭХ ЁСНЫ ХУРААНГУЙ ТОЛИОС Улаанбаатар 1993

Сэтгэгдэл байхгүй байна.