Албаныхан үерт авсан газруудад ажиллав

0

Нийслэлийн зарим дүүрэгт энэ сарын 28-ны орой богино хугацаанд орсон хүчтэй аадар борооны улмаас үерт автсан газруудын нөхцөл байдалтай Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Онцгой комиссын гишүүн Д.Оюунхорол, ОБЕГ-ын дарга Т.Бадрал, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, хотын ерөнхий менежер Т.Гантөмөр нар танилцаж, цаашид авах арга хэмжээний талаар хэлэлцлээ. Эхний ээлжид усанд хамгийн их автсан Баянзүрх дүүргийн III хороо буюу "Чингис” зочид буудлын зүүн талын автозам орчмын нөхцөл байдалтай танилцав. Тухайн орчинд ус зайлуулах шугам сүлжээ хэвийн ажиллаж байсан ч орон сууцны подвальд үйл ажиллагаа явуулж байсан хүмүүс усанд автжээ. Түр зуурын усархаг бороо Баянзүрх дүүргийг бүхэлд нь болон Сүхбаатар, Чингэлтэй, Баянгол дүүргийн хойд хэсгийг хамран орсон. Албаныхны мэдээлснээр "Чингис” зочид буудал орчмын 300 метр, Бөхийн өргөө орчим, Нарны гүүрний 150 метрт болон "Буян” компанийн замд маш их ус тогтож, иргэдийн автомашин усанд хөвөн, зарим тохиолдолд машин дотор зорчиж явсан иргэдийн амь насанд аюул учрах хэмжээнд хүрчээ. Иймээс нийслэлийн Онцгой байдал болон нийслэлийн Захирагчийн ажлын албаны хамт олон шуурхай арга хэмжээ авч, өнгөрсөн баасан гаригийн шөнө идэвхтэй ажилласнаар тодорхой цэгүүдэд тогтсон усыг соруулж, зайлуулан, бөглөрсөн нүх, сүвүүдийг онгойлгосон байна. Үерийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцахад хотын ус зайлуулах төхөөрөмжүүдийн хүчин чадал муудсан нь харагдаж байгааг албаныхан онцлов. Цаашид хэт халалтын дараа их хэмжээний аадар бороо орж болзошгүй байгаа учраас аюулт үзэгдэл болоход ямар арга хэмжээ авах талаар шаардлагатай арга хэмжээг авч ажиллахыг холбогдох хүмүүст даалгасан юм. Энэ үеэр БОАЖ-ын сайд Д.Оюунхорол "40 орчим минут үргэлжилсэн хүчтэй аадар бороо нийслэлчүүдийг үерт бэлэн байхыг анхааруулсан сануулга боллоо. Тиймээс цаашдаа ус зайлуулах хоолой байрлуулах шаардлагатай газруудад шугамаа өргөтгөх ажлыг хийх хэрэгтэй. Өнөөдрийнх шиг нөхцөл байдал цаашид үүсч магадгүй учраас ус зайлуулах шугамыг нэмж байрлуулах буюу өргөтгөхөд төсөв хөрөнгийг нь яаралтай шийдвэрлэх хэрэгтэй. Мөн барилгын нойл давхрууд үерт илүү өртөж байгаа учраас энд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж буй аж ахуйн нэгжүүдэд анхааруулга, сонор сэрэмжийг өгөх шаардлагатай” гэсэн юм. Харин ОБЕГ-ын дарга Т.Бадралын хэлснээр дээрх түр зуурын усархаг бороо нь байгалийн гамшиг биш аюулт үзэгдэл аж. Эхний ээлжид үер болсон газруудад цэвэрлэгээ, ариутгал, халдваргүйжүүлэлт хийх юм байна. Үүнд шаардах бодисыг Засгийн газрын нөөц хөрөнгөнөөс гаргах аж. Мөн өнөөдөр нийслэлийн Онцгой комиссыг хуралдуулж, холбогдох арга хэмжээг нэмж авахаар боллоо.

                                                                                                                                                            Б.ЦЭЦЭГ

- See more at: http://www.unen.mn/content/65278.shtml?alias=society#sthash.0JI89a5g.dpuf

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex