Онц хүнд гэмт хэрэгтэн Г.Энхболдод холбогдох хэргийг прокурорт шилжүүлэв

0

"Цагдан хорих 461-ийн Г.Энхболд” гэх нэртэй ч "зартай” онц хүнд гэмт этгээдэд холбогдох эрүүгийн хэргийг мөрдөнгөөс прокурорт шилжүүлжээ. Түүнд 9 зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан бөгөөд өнгөрсөн оны хоёрдугаар сараас хойш өнөөдрийг хүртэл саатуулагдаж байгаа юм байна. Олон хүнийг эд зүйлс бие эрхтэн, амь насаар нь хохироосон онц хүнд гэмт хэрэгтэн аж. Тэрбээр бусдыг дээрэмдээд, хүчиндээд, амийг нь хохироогоод явчихдаг байжээ.

Хүн амины хэрэг нь 2015 оны хоёрдугаар сард гарсан юм байна. Түүнээс өмнө олон удаагийн үйлдлээ далдалж нууж яваад цагдаад баригдсан юм билээ. Өмнө нь танхай, хулгай дээрмийн хэргээр хуулийн байгууллагад шалгагдаж ял авч байсан нэгэн.

Тухайлбал, 2014 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 1250 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар 3 жил 6 сар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт 4 жил 6 сарын хорих ялаар шийтгэж, уг ялыг 3 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан, Одоо болохоор 91 дүгээр зүйлийн 91.2.1, 91.2.7, 91.2.11, 91.2.12, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 234 дүгээр зүйлийн 234.1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т энэ зүйл аниудаар шалгагдаж байгаа юм байна.

О.Сайхан

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex