Лимон гарын тосноос илүү үр дүнтэй
Таны гар хуурайшиж, өнгөө алдаад байвал лимон хэрэглэхийг зөвлөж байна. Энэ талаар "www.wikihow.com” сайт нийтэлжээ.
Алхам №1
Гар тань хуурайшиж өнгөө алдаад байвал та лимон хэрэглээрэй. Уг жимсийг хэрэглэхээсээ өмнө гараа сайтар норгох шаардлагатай.
Алхам №2
Дараа нь лимоноо үрэгчээр үрээрэй. Дараа нь бага зэргийн ус хийгээрэй.
Алхам №3
Аяганд бага зэргийн зөгийн бал болон дээрх үрсэн лимоноо хийгээрэй. Дараа нь лимоны шүүс хийгээд сайтар хутга.
Алхам №4
Лимон болон зөгийн балаа гар дээрээ түрхээд 10 минутын дараа бүлээн усаар угаа.
Алхам №5
Гараа угаасны дараа хөвөнд лимоны шүүс бага зэрэг шингээгээд гарынхаа арьсыг жигд зөөлхөн арч.
Алхам №6
Эдгээр алхмыг хийснээр таны гарын арьсны өнгө сэргэж, хуурайшихгүй. Гарын тос хуурайшилтыг зогсоодог. Гэхдээ тос түрхсэн үедээ гараа угаавал тосны үйлчилгээ шууд зогсдог билээ. Лимоны уусмалаар гараа арчаад гараа угаасан ч таны гарын арьс хуурайшихгүй, зөөлхөн хэвээрээ байх болно.
Б.Дэлгэрцэцэг
Сэтгэгдэл байхгүй байна.