Олимпийн гольфын талбайд мэрэгчид амьдарч байна
Гольфын төрлийн уралдаан тэмцээн явагдах Рио дахь талбайд Өмнөд Америкийн capybaras хэмээх томоохон мэрэгч амьтад амьдардаг юм байна. Мөн энэ талбайд бусад мэрэгчид болон матар, могой, сармагчин хүртэл байдаг гэнэ.
Capybaras нь гольфын энэ талбайд олон жил амьдарч байгаа бөгөөд тэдний өндөр 60 см, жин нь 65 кг орчим байдаг аж. Гольфчдын мэргэжлийн холбооны төлөөлөгч Марк Жонсоны өгүүлснээр, мэрэгчид шөнөөр өвс ногоогоо идэн, өдөр нь тэр талбайд олон орны гольфчид медалийн төлөө өрсөлдөх юм байна. "Энд 30-40 орчим capybaras амьдардаг. Тэд өвс ногоо зулгаан идээшилж, бид дэргэд нь гольф тоглон удаж байна” хэмээн Жонсон дурджээ.
Дашрамд дурдахад, гольфын төрөл хамгийн сүүлд 1904 онд Америкийн Сент-Луисд болсон Олимпод орсон бөгөөд удаан хугацаанд завсарласны эцэст энэ Олимп-д шинээр нэмэгдэн орж байгаа билээ.
Д.Мөрөн
Эх сурвалж: ZONE.MN
Сэтгэгдэл байхгүй байна.