Шөнийн клубт гал гарч, 13 хүн амиа алджээ
Францын хойд хэсэгт байрлах нэгэн шөнийн клубт гал гарсан талаар "CNN” агентлаг мэдээллээ.
"Уг галын улмаас 13 хүн амиа алдаж, 50 гаруй хүн шархтсан” хэмээн Цагдаагийн байгууллагаас мэдээлэв.
Францын Роген хотноо байрлах "Le Cuba Libre Bar” гэх шөнийн клубт өчигдөр 23.00 цагийн орчимд гал гарч, ийнхүү олон хүн амиа алджээ.
"Галын шалтгаан одоогоор тодорхойгүй байна. Галыг бүрэн унтраасан. Амиа алдагсдыг таних ажиллагааг эхлүүлсэн” хэмээн Нийслэлийн Цагдаагийн газраас мэдээлэв.
Уг осол террорист ажиллагаатай холбоогүй гэж албаныхан баталжээ. Амиа алдагсдын ихэнх нь 18-25 насны залуучууд байсан гэнэ.
Б.Дэлгэрцэцэг
Сэтгэгдэл байхгүй байна.