Д.Сумъяа: Тэмцээнд оролцохдоо хүнээс кимоно гуйж өмсдөг байсан
Тэгвэл өнгөрсөн онд Астанад болсон ДАШТ-ээр хүрэл медаль хүртсэний дараа Д.Сумъяагаас авсан ярилцлагыг хүргэе.
-Монголын багийн медалийн салхийг хагалж Астанагийн тэнгэрт
төрийн далбаагаа мандуулах хүндхэн үүргийг хариуцлагатайгаар биелүүллээ?
-Дэлхийн аваргын медалийн салхийг хагалж чадсандаа үнэхээр их баярласан.
Төмөрхүлэг, Болдбаатар ах шагналт тавдугаар байрт ороход сайн барилдаж
медаль авна даа гэж бодсон. Санасандаа ч хүрсэн. Хил хамгаалах ерөнхий
газар, 0253 дугаар анги, "Хилчин" спорт хороо, "Рапид" групп, Цахилгаан
дамжуулах үндэсний сүлжээний хамт олонд намайг дэмжиж явдагт үргэлж
баярлаж явдгаа хэлмээр байна. МЖБХ-ны удирдлага, Х.Баттулга ерөнхийлөгч,
аав, ээж, гэр бүлийнхэндээ маш их баярлалаа. Спорт бэлтгэлийн төв,
Хандгайтын олимп цогцолборын хамт олонд баярлалаа.
-Нэг өдөр Монголын гурван жүдоч дараалан хүрэл медалийн төлөө барилдсан нь бас гайхалтай байлаа?
-Тийм шүү. Хүмүүсийн хэлдгээр булган сүүлтэй байж чадсан. Бид гурав
дараалан барилдаж С.Ням-Очир ах бид хоёр медальд хүрсэн. Араас буухиалж
Ц.Мөнхзаяа эгч хүрэл медаль авсан. Гэхдээ Монголын жүдочид энэ жилийн
дэлхийн аваргаар өндөр төвшинд очсон гэдгээ харууллаа. Аль ч жинд хэн ч
медалийн төлөө гараад ирэх бүрэн боломжтой. "Mongolia” гэхээр бусад орны
жүдочид айдаг болчихсон шүү дээ.
-Бага дэлхийн аварга гэгдэх "Мастерс” тэмцээнд 2013 онд С.Ням-Очир та хоёр хамтдаа түрүүлсэн. Дэлхийн аваргаар ч хүрэл медалиа ижилсүүллээ?
-С.Ням-Очир ах бид хоёрын жин нэг өдөр учраас дандаа л хамт гардаг.
Яг адилхан хоёр хос медальтай болчихлоо. Жилийн дараа олимпод ч нэг өдөр
барилдах учраас хамтдаа хос медаль хүртэхийн төлөө хичээнэ. С.Ням-Очир
ахдаа олимп, дэлхийн хошой медальтай болсонд баяр хүргэе.
-Дэлхийн аваргын медальтай анхны эмэгтэй жүдоч Х.Эрдэнэт-Од багшийнхаа амжилтыг нь 10 жилийн дараа давтлаа?
-Багшийгаа ямар ч гэсэн нэг том баярлуулж чадсан болов уу. Гэхдээ бас болоогүй. Цаашид үүнээс илүү их амжилт хүлээж байгаа гэдгийг сайн мэдэрлээ. Хүрэл медаль авсандаа мэдээж баярлаж байгаа. Гэхдээ медалийн өнгө өөр байх боломж байсан. Дахиад илүү хөдөлмөрлөж, багш нартайгаа ажиллах ёстой юм байна.
КАОРИГ МАЦҮМОТОГ ХОЖИХ БҮРЭН БОЛОМЖ БАЙСАН Ч АЛДАА ГАРГАЧИХСАН
-Тэмцээний эхний тойрогт гоц мөргөж улмаар Хятадын жүдоч Ян
Лиутай барилдсан. Барилдааны турш идэвхтэй байсан ч торгуулиар ялалт
шийдэгдсэн?
-Кувейтийн ААШТ, Их дуулга, Гранпри тэмцээнд таарч хожсон. Эхлээд
хийлсэн болохоор тэмцээн эхэлснээс хойш хоёр цагийн дараа барилдсан.
Анхны барилдаан учраас жоохон биеэ барих зүйл байсан байх. Хятадтай
барилдаж бие тавирсан.
-Косовогийн Нора Гжаковатаг юүко үнэлгээгээр ялж хэсгийн аваргын төлөө олимпийн аварга Каори Мацүмототой барилдсан. "Чингис хаан” Гранпри тэмцээнээр Каори Мацүмотог хагас шигшээд ялж хүрэл медальтай нутаг буцаасан. Сарын дараа дэлхийн аваргын дэвжээнд дахин учирлаа?
-Бид хоёрын хувьд дөрөв дэх удаагаа таарч байна. Германы Их дуулгад хоёр таарч оноо алдаагүй ч нэг торгуулиар ялагдсан. "Чингис хаан” Гранпри гурав дахиа таарч хожсон. Тийм ч болохоор дэлхийн аваргад барилдахдаа арай өөр сэтгэл зүйтэй гарсан. Хожих бүрэн боломж байсан ч алдаа гаргачихсан.
-Анхаарал алдчих шиг болсон?
-Тийм. Барилдаж байгаа намайг сэжингүүт нь би шүүгчид хандахад Мацүмотог
торгосон. Гэтэл дахиад намайг сэжсэн. Тэгэхээр нь шүүгчид хандах гэтэл
сэжингүүтээ ороогоод шидэж оноо авчихсан. Гэхдээ дараагийн удаа
Мацүмототой таарвал хийх юмаа бодчихсон байгаа. Надад том сургамж
боллоо.
-Челябинскийн дэлхийн аваргаар хэсгийн аваргын төлөө дэлхийн
аваргын алт, хүрэл медальт Рафаэль Силваг ялж, зооны аваргын төлөө
Португалийн Телма Монтейрод цэвэр ялагдсан. Даагаа нэхэх боломж энэ жилийн дэлхийн аваргын торгуулийн тойрогт тохиолоо?
-Тийм. Монтейрогийн хувьд их тэсрэлттэй, хурдтай маш хүчтэй өрсөлдөгч.
Дүрмийн бус зүйл хийсэн болохоор шүүгч хожлыг надад өгсөн.
-Хориотой мэх хийснийг шүүгч нар харснаас чи бас өөрөө анзаараагүй юу. Гайхсан байдалтай шүүгчид рүү байн, байн хараад байсан?
-Би бас мэдээгүй. Тийм болохоор шүүгч барилдааныг зогсооход гайхсан. Зөвхөн барилдаанаа бодсоноос өвдөлтөө мэдрээгүй. Тэр мэх хийхээс өмнө өчгөнд орсон. Гэхдээ би маш их гүрийж хөлөө давуулж чадсан. Гэтэл зүүн талын тохойг дахиад хөшиж сууж үүрээд татсан. Тухайн үед өвдөж байсан ч гүрийлт маань илүү байсан. /инээв.сур/ Гэтэл шүүгч нар хараад дүрмийн бус мэх хийсэн гээд торгосон.
-Хүрэл медалийн төлөө Канадын бөхтэй барилдсан?
-Өмнө нь таарч байгаагүй. Хамтарсан бэлтгэл дээр ганц, хоёр таарч барилдсан. Надаас их өндөр, уян, унаж өгдөггүй бөх байна лээ.
ОЛИМПОД БАРУУНААСАА ХОЁРДУГААРТ ЗОГСОНО ДОО ГЭЖ БОДСОН
-57кг-ын сугалааны дараа хагас шигшээд хэн, хэнтэй үлдэнэ гэсэн зураглал харж байв. Мэдээж өөрийгөө бол үлдэнэ гэж тооцоолсон байх?
-"А" зооноос жингийн чансаа тэргүүлэгч Румыны Корина Каприориу, тэгээд Францын Павио нарыг гарч ирнэ гэж бодсон. Миний хувьд Германы жүдоч Миряам Роперыг гарч ирэх байх гэж тооцоолоход Оросын жүдочид ялагдсан.
Дараа жил Бразилийн олимпод баруунаасаа хоёрдугаарт зогсоно доо гэж бодсон.
-Челябинскийн дэлхийн аваргаар хүрэл медалийн төлөө барилдаад
ялагдсан. Медалийн үзүүрт очоод алдчихаар дэндүү харамсмаар. Таны хувьд
энэ харамсал хэр удаан сэтгэлийг нь зовоов?
-Маш харамсалтай байсан. Нэг жилдээ харуусал минь гараагүй. Астанад
ирэхдээ тэр муухай мэдрэмжийг дахин амсахгүй юм шүү гэж бодсон. Медалиа
алдсан тэр хором байнга л бодогддог байлаа. Энэ жилийн дэлхийн аваргаар
хүрэл медаль авч байж нэг жил тээсэн харуусал минь тайлагдлаа.
-Астанагийн дэлхийн аваргын шагналын тавцанд зогсоод төрийнхөө алтан соёмбот далбаагаа хараад зогсоход юу бодогдож байв?
-Төрийнхөө далбааг мандахыг харахаар эх орон минь л нүдэнд харагддаг юм билээ. Дараа жил Бразилийн олимпод баруунаасаа хоёрдугаарт зогсоно доо гэж дотроо бодсон.
-Францын Павиог 2013 оны "Мастерс”-т, олимпийн аварга
Мацүмотог "Чингис хаан” Гранпри, дэлхийн аварга Силваг Лондонгийн
олимпод, Ким Жан Диг "Универсиад” наадамд гээд томчуудыг ялаад үзчихлээ.
Жингийнхээ шилдгүүдээс барилдаж үзээгүй хүн байгаа юу?
-Огт барилдаж үзээгүй жүдочид байгаа. Мастерс, дэлхийн аварга гээд
дандаа зөрчихдөг. Риогийн олимпиос өмнө таараад үзчихмээр байна.
Лондонгийн олимпийн хүрэл медальт, АНУ-ын жүдоч Маллой Мартитэй,
Австралийн хоёр жүдочтой огт барилдаж үзээгүй.
2 ЖИЛ ШАХУУ КЛУБЫН ЭГЧ НАРЫН КИМОНО ГУЙЖ ӨМССӨН
-Дэлхийн аваргын хүрэл медальт жүдочын суурийг хэн тавьсан бэ. Их спортод хөтөлсөн анхны багшийнхаа талаар дурсахгүй өнгөрч болохгүй байх?
-14 нас хүрээд ааваасаа "Би барилдмаар байна. Та намайг бөхийн секцэнд оруулаад өгөөч” гээд гуйсан. Аав минь "Нас чинь жаахан байна” гээд хоёр жил хүлээж аваагүй. Тэгээд 16 настай байхад бөхийн секцэд оруулж өгсөн.
-Эмэгтэй хүүхэд байж яагаад бөх болохоор зориглосон юм бэ. Хоёр жил аавыгаа гуйсан гэхээр барилдахыг үнэхээр л их зорьж?
-Би айлын том охин. Доороо дөрвөн эрэгтэй, нэг эмэгтэй дүүтэй байсан
болохоор ноцолдоод, зодолдоод эршүүд өсчихсөн. Аав минь залуудаа чөлөөт
бөхөөр хичээллэдэг байсан болохоор миний хүсэл мөрөөдлийг дэмжсэн. Ээж
бол жаахан эсэргүүцэж, "Эмэгтэй хүүхэд байж бөх дэмий. Хичээл номоо
бэлд” гэсэн. Бэлтгэлдээ явж чадахгүй үе гарчихвал "Би секцэндээ явж
чадсангүй” гээд уйлдаг байсан. Жүдо бөхөө гэсэн ийм их хүсэл мөрөөдөлтэй
байсан болохоор ээж минь сүүлдээ зөвшөөрсөн.
-Аав нь тэгээд аль клубт шавь оруулсан бэ?
-Би "Монгол охид”-оос спортын замналаа эхэлсэн. Анхны багш минь
Базарсүрэн, Эрдэнэбат нар. Х.Эрдэнэт-Од багш сүүлийн долоо, найман жил
надтай тасралтгүй тулж ажилласан. Өөрийнх нь үндсэн жин учраас багш
маань барилдаануудыг нь сайн мэднэ. Багшийн үед барилдаж байсан
жүдочдоос одоо ч барилдаж байгаа.
-Эрдэнэбат, Базарсүрэн гэхээр эхлэл нь самбо бөхөөр тавигдсан юм уу?
-Ер нь бол тийм. "Монгол охид” клуб самбо, жүдо хамтдаа байсан. Тухайн
үед жүдоги үнэтэй байсан болохоор авч чадаагүй. Өмсгөл ховор учраас их л
үнэтэй. Жүдо бөхөөр шууд хичээллэх гэтэл эхлээд унаж сурах хэрэгтэй
гээд техник заагаад. Ув улаан өнгийн биеийн тамирын өмсгөл өмсөөд очтол
Базарсүрэн багш баруун, зүүн талдаа 100 удаа хөл тавилт тавьж сур гээд.
Бусад хүүхдүүдийг харахад өмсгөлтэй хоорондоо барилдаад л. Би болохоор
цонхны тавцан түшиж зогсоод ганцаараа дасгал хийгээд. Тэр үед Бундмаа
эгчийн бэлтгэл маш дайчин, хийж байгааг нь хараад шууд анх нүдэнд
туссан.
-Хэдий хугацааны дараа тэмцээнд орж өөрийн гэсэн өмсгөлтэй болов?
-Хоёр жил шахуу өсвөр, залуучуудын тэмцээнд оролцохдоо дандаа хүнээс
кимоно гуйж өмссөн. Клубынхаа эгч нараас "Маргааш тэмцээнд кимоногоо
өмсүүлээч” гээд гуйдаг байлаа. 2009 онд өөрийн гэсэн кимонотой болсон.
Жиншин билүү Хятад кимоно 80 мянган төгрөгөөр худалдаж аваад бөөн баяр
болж билээ.
ААВ, ЭЭЖ ХОЁР МИНЬ МИНИЙ БАРИЛДААНЫГ ҮЗЭЖ ЧАДДАГГҮЙ
-Дэлхийн аваргад явахад нь аав, ээж нь охиноо хэрхэн үдэв?
-Аав, ээж эмээ маань баруун хацар дээр үнсээд үдсэн. Аав минь "Маш тайван барилдаарай. Өөрийнхөө барилдааныг сайхан гарга. Сайхан л оролцоод ир” гэсэн. Аав, ээж хоёр минь миний барилдааныг сандраад огт үзэж чаддаггүй.
"Танай охин яагаад барилдахдаа үс нь сэгсийгээд байдаг юм. Үсээ боо гэж хэлдэггүй юм уу" гэхэд "Яахав дээ хөөрхий амьтан. Барилдаж байсан болохоор үсээ анхаарах завгүй байсан байлгүй” гэж хариулаад.
-Аав нь барилдаж байсан болохоор сандрах нь гайгүй баймаар юм?
-Харин тийм. Миний тэмцээнийг ерөөсөө очиж үздэггүй. Улсын аварга,
"Чингис хаан” Гранпригээр очихгүй шүү дээ. Аав бид хоёрын хөгжилтэй
явдалтай ч бас энэ нь холбоотой. 2009 онд Монголд болсон "Дэлхийн цом”-д
би финалдаж мөнгөн медаль хүртсэн. Тухайн үед аав, ээж минь үзээгүй.
Намайг ч тийм өндөр амжилт гаргана гэж бодоогүй байх. 2010 онд аав
найзуудыгаа уриад л "Манай охин барилдана. Цугтаа очиж үзье” гээд
дагуулаад тэмцээнд хүрээд ирсэн.
Гэтэл би эхний тойрогтоо Хятадын тамирчинд ялагдчихсан. Тэгээд тэрнээс хойш "Аав та миний барилдааныг битгий ирж үзээрэй. Дотроо залбираад гэртээ зурагтаар үзэж байгаарай” гэсэн. Аав, ээж минь ингээд л миний барилдааныг үзэхээ больчихсон. Аав минь сайн зөвлөгөө өгдөг, ээж минь маш хүчтэй сэтгэлийн дэм өгч чаддаг хүн.
-Жүдо бөхийн спортоос олон хос төрж байгаагийн нэг нь Х.Цогтгэрэл та хоёр. Дэлхийн аваргад явахад нь гаргаж өгч байсан?
-Тамирчин хүмүүс нэг, нэгнээ сайн ойлгодог. Жин хасах, тэмцээнд орохын
өмнө гээд л. Цогоогийн хувьд шигшээ багийн тамирчин, жүдогоор
хичээллэдэг учраас маш сайн ойлгодог. Биеэ бодоод тайван байгаарай,
амжилт гаргаад ирээрэй гээд л гаргаж өгсөн. Энд ирсний дараа
өрсөлдөгчдийн барилдааныг үзчихсэн над руу сайн, муу талыг нь бичээд
явуулсан. Астанад ирсний дараа гэхэд Гандан гарч ном уншуулан, тагтаа
хооллосон байсан.
-Медаль хүртсэний дараа гэрийнхэнтэйгээ холбогдсон уу?
-Аавтайгаа утсаар ярьсан. Хүнээс утаснаас гуйгаад аав руугаа ярихдаа
жаахан тоглоод. "Танай охин хүрэл медаль авсан байна. Баяр хүргэе” гэсэн
чинь аав "За баярлалаа” гэсэн.
-Аав тань хоолойг нь таниагүй юу?
-Таниагүй. Намайг ярина гэж төсөөлөөгүй байх. Тэгэхээр нь "Танай охин
яагаад барилдахдаа үс нь сэгсийгээд байдаг юм. Үсээ боо гэж хэлдэггүй юм
уу" гэхэд "Яахав дээ хөөрхий амьтан. Барилдаж байсан болохоор үсээ
анхаарах завгүй байсан байлгүй” гэж хариулаад. /инээв.сур/ Охиндоо баяр
хүргэе, хайртай шүү гэсэн.
Миний хувьд өөрөө дурлаж орсон болохоор жүдо бөхөөс ерөөсөө шантарч орхих талаар бодож байгаагүй.
-Хар багаасаа ноцолдож өссөн, зулай зулайгаа гишгэж төрсөн дүү нар нь эгчийгээ дуурайж барилдав уу?
-Хоёр дүү минь барилдана гээд "Тэмүүжин” спорт хороонд орсон. Тэгээд
хоёр жил яваад л шантарсан уу, хүсэл мөрөөдөл нь биш байсан уу больсон.
Миний хувьд өөрөө дурлаж орсон болохоор жүдо бөхөөс ерөөсөө шантарч
орхих талаар бодож байгаагүй.
-57кг-ын жингийн онцлог гэвэл дундаж жин, өрсөлдөгч ихтэй, мэхний хувилбар олонтой юм шиг харагддаг?
-Эмэгтэй хүний яг дундаж жин учраас өрсөлдөгч хамгийн олонтой. Энэ
жилийн дэлхийн аваргад 61 жүдоч барилдана гэж мэдүүлэг өгснөөс 54 нь
барилдсан. Муу өрсөлдөгч гэж байхгүй болсон. Хэдэн жилийн өмнө энэ арай
гайгүй өрсөлдөгч шүү гэж боддог байсан бол одоо бол нэг ч сул хүн
байхгүй. Дэлхий даяар жүдо бөх жигд хөгжиж, өрсөлдөгч нар ижил хэмжээнд
байна. Хүчтэй өрсөлдөгч гэвэл нэрлэх хүн байхгүй. Бүгд жигдхэн.
-2015 он гарснаас хойшхи ОУЖБХ-ны цуврал тэмцээнд медаль
хүртсэн 500 жүдочийн жагсаалтад гурван алт, нэг мөнгө, нэг хүрэл
медальтай долдугаарт бичигдсэн байсан?
-Тийм ээ. Он гарснаас хойш найман тэмцээнд оролцоод тавд нь
финалдсан. Бэлтгэл сургуулилт сайн байгаа учраас гэмтэл бэртлээс хол
байж, олимп хүртэл формоо хадгална даа. Миний хувьд энэ цаг үед шигшээ
багт багтаж яваадаа маш их бахархдаг. Олимп, дэлхийн аварга ах нар зааж
зөвлөж, дэлхийн медальтай эгч, багшаар хүрээлүүлээд л. Үе, үеийн олимп,
дэлхийн медальтнуудыг дунд хичээллэж тэдний амжилтыг давтаж байгаадаа
баяртай байна. Шигшээ багийн дасгалжуулагч Балжинням, Баттулга,
Эрдэнэт-Од, Цэвэлмаа, Дашдаваа багш нарыгаа хүндэлж хайрлаж явдаг. Нэг
,нэгнийгээ гэсэн үнэхээр сайхан сэтгэлтэй хамт олон байна. Бэлтгэлд
тусалдаг өсвөр, залуучуудын дүү нартаа баярлалаа. 0113 дугаар ангийн
захирагч Лхагвасүрэн хурандаа баярлаж явдгаа бас хэлье.
-Ярилцсанд баярлалаа. Нэг жилийн хугацаанд оролцох тэмцээн уралдаанд нь амжилт хүсье. Риогийн олмпод хүссэн зорилгодоо хүрээрэй.
-Баярлалаа.
Сэтгэгдэл байхгүй байна.