10 насаар залуу харагдуулах АЛТАН маск бэлтгэх арга
Эмэгтэйчүүд бидний хамгийн ихээр санаа зовдог зүйлсийн нэг бол арьсны үрчлээ билээ. Ялангуяа нүдний эргэн тойронд үүссэн үрчлээ хүний насыг шууд илтгэдэг учраас тэр хэсгийн үрчлээг арилгахад бид юу ч хийхэд бэлэн байдаг.
Иймд бид нүдний доод зовхины хар хүрээ, үрчлээг мэдэгдэхүйц багасгах, 5 минутанд бэлэн болох шидэт маскыг хийх аргыг толилуулж байна. Энэ маск нь нүдний ядарсан шинж тэмдгийг тэр даруй устгах ба Энэтхэгээс гаралтай куркума хоол амтлагчыг ашигладаг гоо сайхны хувьд үр дүнтэй арга юм.
Куркума маск нь нэг хэсэгтээ л арьсыг гэрэл гэгээтэй байлгаж мөн сэргээж байдаг. Үүнээс гадна куркума халуун ногооны амтлагчтай содыг хольж маск бэлтгэн тавибал арьсны цусны эргэлтийг сайжруулах маш сайн үр дүн үзүүлдэг.
Доорх хольц бүхий маскийг түрхсэний дараа арьс бага зэрэг улайж болох ба санаа зовох хэрэггүй, хэсэг хугацааны дараа арилж арьс гайхалтай сайхан харагдах болно.
Зовхины арьсанд зориулсан маск бэлтгэх.
Танд хэрэгтэй зүйлс:
- Цайны халбагаар хагас куркума
- Нэг цайны халбага хүнсний сода
- Нимбэгний шүүс 2-3 дусал
Бэлтгэх арга:
1. Бүх найрлагаа хольж хольцыг бэлтгэнэ.
2. Таны нүүр хэт мэдрэмтгий бол нимбэгний шүүсний оронд тоник эсвэл нэрмэл ус хийж болно.
3. Нүдний доод зовхинд алтан маскаа түрхээд 15 минутын турш байлгана.
Дараа нь хүйтэн усаар нүүрээ угаан чийгшүүлэгч түрхэнэ.
Зовхины үрчлээснээс ангижирахыг хүсвэл та 3 хоногт нэг удаа уг маскийг бэлтгэн тавьж байгаарай. Нүдэн доорх жижиг үрчлээгээ ул мөргүй арилгаж , гөлгөр гэрэл гэгээтэй арьстай болцгооё!