Костюмтай эрчүүд хүүхнүүдэд гоё харагддаг
Костюм өмссөн эрчүүд эмэгтэйчүүдэд дур булаам санагддаг аж. Ийм дүгнэлтэд АНУ-ын эрдэмтэд хүрсэн байна. Судалгааны явцад хүүхнүүдэд янз бүрийн хувцас өмссөн эсрэг хүйсний хүмүүсийн гэрэл зургуудыг үзүүлжээ. Эмэгтэйчүүд эрчүүдийг дур булаам байдлаар нь үнэлж дүгнэв. Мөн яагаад чухам тэдгээр эрчүүд таалагдсан бэ гэсэн асуултад хариулахыг хүсчээ. Тэгтэл костюм өмссөн эрчүүд хүүхнүүдэд илүү царайлаг, дур булаам харагдаж, донжлог, өөртөө итгэлтэй байдаг болох нь тогтоогдсон гэнэ.
Ер нь бол ажил хэрэгч байдлаар хувцасласан эрчүүд эмэгтэйчүүдэд өөртөө дэндүү итгэлтэй, эрэлхэг зоригтой мэтээр харагддаг байна. Мөн костюм нь тухайн эрэгтэй амжилттай яваа, бийлэгжүү нэгэн гэдгийг харуулдаг аж. Судалгааны үр дүнг тайлбарлахдаа эрдэмтэд эмэгтэйчүүд ухамсрынхаа түвшинд пиджак өмссөн эрчүүдийг амьдралын хамгийн боломжит түнш хэмээн хүлээж авдаг гэж мэдэгджээ. Эх сурвалж www.wikimon.mn - See more at: http://www.wikimon.mn/content/69935.shtml#sthash.Lqr8Nd83.dpuf
Сэтгэгдэл байхгүй байна.