Эрүүл аргаар турах 17 зөвлөгөө
Одоо үед турах маш олон төрлийн дэглэмүүд гарсан байгаа. Хурдан тураадаг, найдвартай тураадаг, удаан хугацааны туршид барьж байж турдаг гээд л маш олон төрөл бий. Гэвч зарим дэглэмүүд буруу хооллолттой, буруу зөвлөгөөтэй байдаг тул эрүүл мэндэд сөрөг нөлөө үзээлэх нь бий. Бие сулрах, үс унах,ходоод элэг муудах гэх мэт. Тиймд ямар ч турах дэглэм барьсан энэ 17-н эрүүл аргаар турах зөвлөгөөг заавал баримтлаарай. АМЖИЛТ.
Зөв хооллолт, ер хооллохгүй байж огт болохгүй. Эрүүл мэндэд хортойгоос
гадна, дараа нь жирийн хооллолтондоо эргэн орход буцаад маш амархан
таргалах сул тал бий.
Хурдан тураадаг дэглэм барих нь эрүүл мэндэд хортой байдаг.
Өдөрт заавал 5н удаа хооллох.
Өглөөний цайгаа сайн уух.
Оройн хоолоо эртхэн идэх. Дор хаяж унтхаасаа 2 цагийн өмнө.
Ус сайн уух, багадаа гэхэд өдөрт 2 литрийг.
Давс маш бага хэрэглэх. Яг л өмнөх шигээ хэдий ч давсгүй хоол идхэд жин
хасагддаг. Дээрээс нь таны урүүл мэндэд ч сайнаар нөлөөлнө.
Өдрийн хоолондоо нэг халбага оливын тос хэрэглэх нь таны эрүүл мэндэд нэн тустай.
Өдөрт авах ёстой калорийнхоо тоог мэдэж авах.
Мах, ногоо гэх мэт хүнсээ тосгүйгээр шарж идэх. Ингэснээр хүнсний витамин нь ч илүү байх болно.
Чамайг зовоож байгаа дэглэм бол сайн дэглэм биш. Дэглэм барьж байхдаа
сайхан мэдрэмж авж, бие чинь хөнгөрж, таатай санагдаж байвал тэр бол
сайн дэглэм гэдгийг сана.
Жингээ өдөр бүр үзхээ болих хэрэгтэй. Ихдээ гэхэд 7 хоногт нэг удаа үзээрэй.
Жижиг сажиг зүйлс идхээ зогсоо. Идмээр санагдаад байвал ёогурт эсвэл жимс зүсэж байгаад идээрэй.
Алкохолны төрлийн зүйлс хэрэглэхээ зогсоо. Ялангуяа ликор нь маш их
калоритой байдаг. Хоолны дараа уувал таргалуулах нь бүр илүү байдаг.
Хоол, хүнс, жимс ч байсан маш удаан зажилж идэж байгаарай.
Байнгын хөдөлгөөнтэй байх. Гэртээ ганцаараа хийх юмгүй сууж байгаа бол,
босоод шал цонх гээд хөдөлгөөн их хийж болох бүх цэвэрлэгээг хийгээрэй.
Заримдаа өөрийгөө өлсөж буй үгүйг ялгалгүй идчихдэг. Өлсөж байгаа юм шиг санагдвал эхлээд нэг аяга ус уугаад үзээрэй.
Сэтгэгдэл байхгүй байна.