Бөмбөрцгийн заргач Цэнхэр үст Э.Цэрэнгийн тухай 10 баримт

0

 

1. "Дэлхийн маркетингийн мангасын өмнөөс гэмгүй цайлган инээмсэглэх охин ... Насанд хүрсэн 8 эрийг тэжээхээр нүдний нь өмнө ганцаараа уулын өндөрт байрлах бүргэдийн үүр лүү мацсан охин. Нэртэй л болж байвал бусад нь ямар хамаа байна гэж олны танил болох өвчнөөр өвчлөн чарлах харийнхны угаадас долоогчид эсэргүүцээд ч гутаагаад ч дийлсэнгүй ..." Энэ явдал одоогоос хоёр жилийн өмнө болсон. Бүргэдчин охин Н.Айшолпан 13-хан настай ч 72 бүргэдчнийг манлайлан тэргүүн байр эзлээд байв.

2.  2013 онд BBC түүний гэрэл зургийг онцолж, үүнээс нэг жилийн дараа АНУ-ын Нью-Йоркод төвтэй "Олигвы Энтертайнмент"-ын уран бүтээл хариуцсан захирал Отто Белл гэгч Британи залуу "Айшолпаны амьдрал" нэртэй баримтат кино хийхээр ээж аавтай нь гэрээ байгуулахдаа охинд нэг доллар өгөхөөр тусгасан байсныг Э.Цэрэн нийтэд хүргэн, яам тамгын газрынхны анхаарлыг татсан. Хэрэв тэгээгүй бол охин хохирч үлдэх байсан юм.

3.  Э.Цэрэндолгор "Цэрэн турс" ХХК-иа байгуулаад 20 жил болж байгаа.

4.  Дээрээ хоёр ахтай айлын ганц охин. 3 хүүхэд хоёр ачтай өнөр өтгөн гэр бүлийн эзэгтэй. Түүний хоёр бага хүү Алтайхүү, Далайхүү хоёрыг сошиал медиагийн найзууд нь илүү танина. Хөвгүүдээ дагуулан үүргэвчтэй аялал хийдэг эршүүд сайн ээж өнөөгийн нийгэмд ховор.

5.  Цэнхэр үст гэдэг нь түүний үсээ цэнхрээр буддаг стиль имижээс нь үүдэлтэй. Э.Цэрэн зураач мэргэжилтэй.

6.   Мүүний шашныхны асуудлыг хөндөж бүр анхдагч нь болсон Э.Цэрэн өнөөдөр Насандолгор гэгч боловсролын яамны албан тушаалтантай шүүх хуралтай. Насандолгор асуудалд ороогдон ажлаа өглөө гэсэн боловч гурван сар амраад эргэн орсон байв.

7.  Э.Цэрэн Шведэд Хойт туйлын цасан дундуур нохой чаргаар 300 км замыг туулах "Fjallraven polar2015"уралдаанд оролцох эрхийг 48517:39220 интернэтийн саналаар авсан. 2015 оны дөрөвдүгээр сард эх орныхоо далбааг намируулсаар 5 өдрийн турш 300 км замыг туулан барианд орж ирсэн.

8.   Цэнхэр үст аялах дуртай бүсгүй гудамжнаас охин олж өсгөсөн тухай түүхээ нийтэлсэн нь олны сэтгэлийг хөндөж хэт өндөр хандалт авснаар фэйсбүүк компанид хакердуулж байсан удаатай. Тэр зүрхний хүнд өвчтэй охиныг 7 жилийн турш асарсан. Далайхишиг охин ээж аавынхаа зүрхэнд одоо ч амьд сэрүүн буй.

9.   "... Охиноо би 2005 оны нэгдүгээр сарын 10-нд олж байж. Далайхүү нэг нас хүрэх дөхсөн тэр үед би хөдсөнд ороогдсон хүүхдээ тэвэрсээр гэртээ ирж ээжийгээ цочоосон юм. Охин 2 настайдаа зүрхний хагалгаанд орж ухаангүй болсон үеэс бидний амьдрал орвонгоороо эргэсэн л дээ. Өнөөдөр Цэрэн гэгч хүн үзэл бодлоо хэлсэний төлөө элдвээр хэлүүлдэг. Миний 7 жил хагас хугас нойртой явсныг мэдэх хүн үрчийсэн хар тамхичин авгай гэж лав хэлэхгүй. Хөдөө орон нутгаар 14 хоног хамаг арьсаа хатаагаад үз. Тэгвэл миний гоо сайхнаар оролдохгүй. Олон хүн намайг гадаад эртэй сууж цус бузарласан. Монголоос зайл гэх. Монголчуудын хаясан тэр бяцхан охиныг би биш Рик аварсан юм" гэж тэр бичиж байв.

10.  Баянхонгорын унаган урлагийн авьяас, мэдрэмжтэй охин юм үзэж нүд тайлсаар сурсан бүхнээ, амьдралаас авсан ухаарал бүрээ олон нийттэй хуваалцсаар. Түүний дагагчид цахим найзууд 17 наснаас эхлээд хязгааргүй. Нийгмийн нэг гэрэл бас давс болж байгаа Э.Цэрэнг дүгнэх эрт байна. 

 

 

 

 
 

 

Э.Эгдэрмаа

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex