Та зөв хөхний даруулга зүүдэг үү?
Хөхний даруулга гэдэг эмэгтэйчүүд бидний салшгүй хэрэглээ мөн. Бүсгүй таны хөхийг хамгаалдаг "хувцас” таны биед эвгүй, тааламжгүй мэдрэмж төрүүлдэг бол өөрт тохирохыг сонгоорой.
Таны хөхний даруулга өмсдөг эсэхээ эдгээр асуултанд хариулаад мэднэ үү:
1. Хөхний даруулга зүүхэд аяга дүүрэхгүй ба сул зай гардаг бол. Мэдээж та арай бага хэмжээтэй даруулга зүүх хэрэгтэй.
2. Таны хөх даруулгаас хальж аль нэг талаараа илүү гардаг бол. Та даруулга хэт бага байна гэсэн үг. Нэмж хэлэхэд хөхөвч худалдаж авахдаа пудволктай явж байгаарай. Пудволк өмссөнөөр таны хөхөвч яг таарч байна уу үгүй юу гэдгийг харуулаад өгнө.
3. Даруулга тань доошоо гулсаад байдаг бол таны нуруу, цээжийг муухай харагдуулж яг л хөх нь унжсан юм шиг харагдана. Аль болох дээр байвал зүгээр.
4. Мөрөвч нь унаад байдаг бол та хэт туранхай эсвэл мөргүй юм байна. Танд ингэж явах үнэхээр тухгүй санагддаг бол гэдэсний даруулгатай хөхөвч санал болгож байна.
5. Хөхөвч өмссөн үед хөх нийлэхгүй 2 тийшээ болчихдог бол бага зэргийн өргөгчтэй, урдаа түгжээтээйг сонгоорой.
Сэтгэгдэл байхгүй байна.