Үсээ шулуун болгох хялбар арга
Бид нүүрээ арчилдаг шиг үсээ ч бас арчлах хэрэгтэй. Арчилгаа сайтай үс хүний ядарч зүдэрсэн царай зүсийг хүртэл "өөд татдаг”. Үсээ намирсан зөөлхөн эрүүл урт болгохын тулд зүгээр суух биш харин маш идэвхтэй арчлах хэрэгтэй. "Кокоа” буюу наргил модны самрын тосны тусламжтай үсээ шулуун болгох хялбар аргыг хүргэж байна.
1. Үсээ шулуун болгохоосоо өмнө мөрөндөө алчуур тавиарай. Учир нь тос таны хувцсыг бохирдуулж магадгүй.
2. Танд хүнсний гялгар уут болон зориулалтын малгай хэрэгтэй.
3. Наргил модны самрын тосоо хуйхандаа сайтар түрхээрэй. Тосоо үсэндээ жигд түрхэнэ.
4. Дараа нь үсээ ороогоорой.
5. Дээр бэлдсэн гялгар утаараа үсэндээ дээрээ тавиад малгайгаа өмсөнө.
6. 15 минутын дараа үсээ сайтар угаагаарай. Ангижруулагч хэрэглэх шаардлаггүй. Тос таны үсийг зөөлрүүлэх болно.
7. Үсээ хатаахдаа сэнс ашиглаарай. Эдгээр алхамыг дэс дараалалтай хийснээр таны үс шулуун болох болно. Хэрвээ та долгионтой үстэй бол энэхүү аргыг хэрэглэхийг зөвлөж байна. Та ганц угаалтаар үсээ шулуун болгох боломжтой боллоо.