Улаанбаатар-Делигийн чиглэлд шууд нислэг үйлдэх боломжтой
УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн, УИХ-ын гишүүн Б.Болор болон бусад албаны хүмүүс 2013 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Худалдан авах ажиллагаа газрын үйл ажиллагаа болон тендер шалгаруулалтын ажлын явцтай танилцлаа.
2013 онд Худалдан авах ажиллагааны газар 357 төсөл, арга хэмжээг зохион байгуулахаар батлагдсан. Эдгээр төсөл, арга хэмжээнээс өнөөдрийн байдлаар тухайн яамдуудаас зураг төсөл, ажлын даалгавар, техникийн тодорхойлолт дутуу ирүүлсэн болон огт ирүүлээгүй 112, төсөв хэтэрсэн 35, гадаадын зээлээр хэрэгжүүлэх, яамнаас хүсэлт тавьсан 4, тендерийн баримт бичиг боловсруулж байгаа 24, тендер зарласан 41, дахин тендер зарласан 25, үнэлгээ хийж байгаа 27, гүйцэтгэгчээр шалгарсан 19, гэрээ байгуулсан 67 төсөл арга хэмжээ байна.
Сэтгэгдэл байхгүй байна.