Засаг даргын нөөц сангаас илүү цагийн цалинг гаргана
Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн үйл ажиллагаатай танилцсан байна. Энэ үеэр тус эмнэлэгт тулгамдаж буй асуудлыг танилцуулсан бөгөөд зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэсэн байна.
Тухайлбал өвчний онцгой дэгдэлтийн үед ажиллаж байгаа эмч нарын илүү цагийн цалингийн асуудлыг газар дээр нь шийдвэрлэж Засаг даргын нөөц сангаас олгохоор болсон байна. Мөн нярайн амьсгал тэлэхэд хэрэглэдэг эмийг он дуустал хангах, Төрөх тасгийн камержуулалт, дохиоллын системийг орон нутгийн зүгээс шийдвэрлэхээр болжээ.
Сэтгэгдэл байхгүй байна.