О.Баасанхүүг намын дайсан болгов уу?

1

О.Баасанхүүг намын дайсан болгов уу?

 


 

Намын даргынхаа төлөө олны өмнө, хэвлэл мэдээллийн хэрэгслээр уйлж чаддаг зориг, зүрхтэн МАХН-д бий. Тэгвэл Э.Эрдэнэжамъян гэх тэрхүү залуу улстөрч яг одоо анхаарлын төвд байгаа нэр бүхий хуулиудыг эргүүлэн татаж, басхүү дагаж мөрдөх хугацааг нь хойшлуулж байгаа эрх баригчдын үйлдэлтэй холбогдуулан хэвлэлд тайлбар өгсөн байна. Тэрбээр ярихдаа "Эрүүгийн хуулийг 2017 оны долоодугаар сарын 1-н хүртэл хойшлуулна гэдэг чинь Ерөнхийлөгчийн сонгуулийг Н.Энхбаярыг оролцуулалгүйгээр өнгөрөөх гэсэн арга. Уг нь Эрүүгийн хуульд зарчмын олон том утгатай өөрчлөлт бий. 

Жишээ нь ялтай байх хугацаа гэдэг ял биш мөртлөө хүмүүсийг хэлмэгдүүлээд байдаг заалтыг байхгүй болгох тухай. Үүнийг Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл хойшлуулж, Н.Энхбаярыг тэрхүү сонгуульд оролцуулахгүй гэж бодож байх шиг байна. Би дэргэд нь байгаа хүний хувьд, намын дэд даргын хувиар, журмын нөхрийнх нь хувьд баталгаатай хэлье. Тэр сонгуульд Н.Энхбаяр дарга заавал орох гээд өдрийн бодол, шөнийн зүүд болоод байгаа юм байхгүй. Ер нь оролцохгүй гээд хэлчихэж болно. Үнэхээр Н.Энхбаяр даргаас болоод хүмүүс хохирч байгаа бол, эрх зүйн байдал нь дордож байгаа бол татгалзаж яагаад болохгүй гэж. Н.Энхбаяр дарга бусдын зовлонгоор өөрийнхөө улс төрийн карьерыг авч үлдэх хүн биш. Ямарч асуудалгүйгээр Ерөнхийлөгчийн сонгуульд оролцохгүй гээд хэлчихэж чадна” хэмээжээ.
Намын дарга нь тэг гэсэн үү, ямартай ч Э.Эрдэнэжамъян Н.Энхбаярыг Ерөнхийлөгчийн сонгуульд оролцохгүй гэсэн мессежийг нийгэмд хаялаа. Угаасаа оролцох боломжийг нь ийнхүү хуулийн заалтаар эрх баригчид хаачихаж байгаа тул ядаж ингэх болсон шалтгааныг нь нийгэмд зарлаад өөрийгөө ямар том нөлөөтэй улстөрч болохоо дахин нэг сануулъя гэсэн байх талтай.

Дашрамд нь тэрбээр О.Баасанхүү гишүүний ярианд тайлбар өгөв бололтой. Чингэхдээ "Манай нам сонгуульд олон шалтгаанаас болж ялагдал хүлээсэн. МАХН-ын удирдлага л буруу ажиллаж ялагдалд хүргэсэн юм биш. Тэгж ч ойлгохгүй байна. Хэдий хэр хэмжээний санхүүтэй, ямархуу хууль эрхзүйн орчинд, хууль хүчний байгууллагын дайралт шахалтан дунд сонгуульд оролцсон билээ. Үүнийг намынхан маань мэдэж байгаа. Тэр дундаа хамгийн сайн мэдэж байгаа хүн нь О.Баасанхүү гишүүн. Н.Энхбаяр намын дарга байгаад хувь хүний зүгээс бахархдаг. Дахиад ч хэдэн жил энэ хүнийг журмын нөхөд нь дагаж явна. Ялалтад хүртлээ энэ хүнээр тугаа хийнэ гэж боддог. МАХН дайснуудынхаа үгэнд ордог нам биш” хэмээн О.Баасанхүү гишүүнийг илтэд дайруулан хэлжээ. Сонгуулийн өмнөөс л намын даргатайгаа түр тар хийж, үүнийгээ хэвлэлээр нуулгүй ярьж хэлдэг байсан ганц гишүүн нь болох О.Баасанхүү одоо намаа парламентад суудалтай болгоод байгаа. Нэг ёсондоо түүнд намын удирдлагадаа өөрийн байр суурийг томруулах том боломж гарч байгаа юм. Үүнийг ч мань эр аль хэдийнэ олж харсан бололтой хэвлэлүүдээр "Гүйцэтгэх товчоо бүрэлдэхүүнээрээ огцрох ёстой, Н.Энхбаяр МАХН-ын даргаас огцрох ёстой, Бага чуулганы бүрэлдэхүүнийг шинэчлэн гаргаж яаралтай хуралдуул” хэмээн шаардаж эхэлсэн юм. Харин хариуг нь Э.Эрдэнэжамъян барив бололтой, дайсныхаа үгэнд манай нам орохгүй хэмээж орхив.

Н.Энхбаяр ирэх оны Ерөнхийлөгчийн сонгуульд оролцохгүй болж, хуулийн байгууллагын овоо хараанд лавтай ороод байгаа тул энэ хүний улс төрийн карьер ингэсгээд өндөрлөх нь хэмээн хэвлэлүүд бичиж байгаа. Тэгвэл МАХН хэмээх улс төрийн хүчний удирдлагад бусад намаа бодвол залуу хүмүүсийн давамгайлах байдал арай өндөр болох юм. Ч.Улаан, Д.Тэрбишдагва нар сонгуулийн өмнө хуучин төрхөмдөө буцсан. О.Баасанхүү нь ч тэр, Э.Эрдэнэжамъян ч тэр, мөн энэ намд дээгүүр албан тушаал хашдаг улстөрчид ихэнх нь Н.Энхбаярыг дагаж яваа залуучууд юм. Гэвч МАХН-ын гэгдэх эдгээр залуучуудын хоорондын байдал ямархуу байгааг та бүхэн олж харж байгаа биз ээ.


Эх сурвалж:

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

1 сэтгэгдэл
Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex