Онгоц агаарт мөргөлдсөний улмаас 5 хүн амиа алджээ
АНУ-ын Аляска муж улсад жижиг оврын үйлчилгээний хоёр нисэх онгоц агаарт мөргөлдсөний улмаас 5 хүн амиа алджээ.
Рашен-Мишен гэдэг тосгонтой ойр байрлах алслагдсан газарт болсон энэ осолд өртсөн хүмүүсээс нэгэн ч амьд гараагүй байна.
Осол гарах үед орон нутгийн агаарын тээврийн "Hageland Aviation” компанийн "Цесна" загварын онгоцонд гурван хүн зорчиж явсан бол аялал жуулчлалын компани болох "Renfro's Alaskan Adventures”-ын "Пайпер" загварын онгоцонд хоёр хүн зорчиж явсан гэж Аляска муж улсын Үндэсний аврах албанаас мэдээлжээ.
Агаарт онгоц мөргөлдөх тохиолдол АНУ-д цөөхөн гардаг бөгөөд голдуу нисэх буудлуудын ойролцоо гардаг байна.
Сэтгэгдэл байхгүй байна.