Есдүгээр сарын 07-нд болох үйл явдал

0

 

09.00 цагт ГХЯ-ны "Зөвшилцөл” танхимд  "Ногоон хөгжилд шинжлэх ухааны салбаруудын гүйцэтгэх үүрэг” сэдэвт Азийн бүсийн олон улсын эрдэм шинжилгээний хурал болно.

 

09.00 цагт Чингис зочид буудалд ХХААХҮЯ, ХААҮШУОНТ, КАПЕКС хамтран "Монголын алслагдсан бүс нутгуудад экспортын чиг баримжаатай ХАА-н үйлдвэрлэлийн чадавхийг нэмэгдүүлэх” сэдэвт семинар зохион байгуулна.

09.00 цагт ШУТИС-д "Орос, Монгол, Хятадын хил залгаа бүс нутгийн эртний нийгмүүдийн соёлын хувьсал ба харилцан нөлөөлөл: Төв Ази ба Умард Хятадын хадны зураг” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно.

15.00 цагт Нийслэлийн иргэний танхимд "Нийслэлийн нутаг дэвсгэрт түргэн үйлчилгээний цэг ажиллуулах журам"-ыг шинэчлэн боловсруулах ажлын хүрээнд нийслэл, дүүрэг, холбогдох байгууллагууд, иргэдийн дунд хэлэлцүүлэг зохион байгуулна.

19.00 цагт Улаанбаатар чуулгын байранд Монголын Урлагийн Зөвлөл, (МУЗ) Солонгосын Урлагийн Зөвлөлтэй хамтран зохион байгуулж байгаа "Салхийг мэдэр” хөгжмийн шинэ эрэл хайгуул, хамтын бүтээл бүхий нүүдлийн урлан хөтөлбөрийн хүрээнд  Монгол, Солонгос уран бүтээлчдийн хамтарсан, хөгжмийн шинэ бүтээлийн тоглолт болно.


Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.