17 хууль 1 тогтоолын төслийг баталллаа
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2016.09.07/ нэгдсэн хуралдаанаар Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай, Бага, дунд боловсролын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Байгаль орчныг хамгаалах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Концессын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай, Өрийн удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүүхэд хамгааллын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүүхэд харах үйлчилгээний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн захиргааны тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай, Патентийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, "Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн талаар авах зарим арга хэмжээний тухай”, "Тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай”, "Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай”, "Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв. Эдгээр хууль, тогтоолын төслүүдийг Засгийн газар Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн юм.
Хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр танилцуулсан юм.
Өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдээс Өрийн удирдлагын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн зарим хэсгийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслүүдийг хууль саначлагч татаж авсан тул бусад хууль, тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг Төсвийн байнгын хороо 09 дүгээр сарын 06-ны өдрийн хуралдаанаараа хийжээ.
УИХ-ын Байнгын хороод эрхлэх асуудлынхаа хүрээнд хамаарах төслүүдийг хэлэлцэн санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд ирүүлсэн бөгөөд санал, дүгнэлтийг нь тус Байнгын хороо хэлэлцэж зарчмын зөрүүтэй саналын томьёолол тус бүрээр санал хураалгасан байна. Ингээд доор дурдсан 17 хууль, 1 тогтоолын төсөлд зарчмын зөрүүтэй санал гараагүй учир хууль, тогтоолын төслүүдийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжсэн хэмээн УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр танилцуулсан.
Үүнд:
1. Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай
2. Бага, дунд боловсролын тухай хуульд нэмэлт оруулах тухай
3. Байгаль орчныг хамгаалах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай
4. Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
5. Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай
6. Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай
7. Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай
8. Концессын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
9. Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай
10. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай
11. Өрийн удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай
12. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
13. Хүүхэд харах үйлчилгээний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай
14. Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай
15. Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт оруулах тухай
16. Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай
17. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
18. "Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төсөл багтжээ.
Эдгээр хууль, тогтоолын төслүүдийг анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын саналыг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжсэн бөгөөд хууль, тогтоолын төслүүдийг баталлаа.
Мөн бусад хуулийн төслүүдийн талаар гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулсан бөгөөд Төсвийн байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх шаардлагагүй хэмээн үзсэнийг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжсэн. Ингэснээр дээрх хоёр хуулийн төслийг хууль санаачлагчид нь буцаасан юм. Үргэлжлүүлээд Төсвийн байнгын хорооноос дэмжсэн болон, дэмжээгүй саналын томьёоллуудаар санал хураалт явуулж дуусан хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Сэтгэгдэл байхгүй байна.