Ч.Сайханбилэг шинэ хүнээ хүлээж байна
Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг хэдийгээр нам нь ялагдаж, сайн муугаар хэлүүлж байгаа ч шинэ хүнээ хүлээгээд жаргалтай байгаа аж. Түүний эхнэр, загвар өмсөгч асан О.Байгаль хоёр хоногийн өмнө "АСЕМ Вилла” хотхонд болсон "Гоёо” брэндийн шинэ улирлын нээлтийн арга хэмжээнд оролцсон бөгөөд арга хэмжээний үеэр "Байгаль Бьюти” /Baigal Beauty/ салоны эзэн О.Байгаль жирэмсэн болох нь ил болсон бөгөөд экс Ерөнхий сайд Ч.Сайханбилэг дөрөв дэх удаагаа аав болох гэж байгаа нь тодорхой болсон юм. Ямартай ч, Ч.Сайханбилэгийн хувьд хоёр охин, нэг хүүтэй билээ.
Зүүн гар талаасаа гурав дахь нь О.Байгаль