Аялах дуртай Ерөнхий сайд Ч.Сайханбилэг гадаадад юу хийдэг вэ
Саяхан УИХ-ын гишүүн, Хуульзүйн сайд асан Ц.Нямдорж "Ч.Сайханбилэг гэж гадаадад амьдардаг хүн байна. Арабын Нэгдсэн Эмиратад очиж нэг нууц гэрээ байгуулчихаад л ирсэн. Тэрнээс хойш онгоцоо сольж уначихаад л гадагшаа яваад байх юм” гэсэн юм. Ерөнхий сайдын албан тушаал авснаасаа хойш богино хугацаанд олон оронд зочилсон тэрбээр аялах дуртай нэр аваад байгаа бөгөөд хэдийнэ Арабын Нэгдсэн Эмират, Япон, ОХУ, АНУ, Их Британид айлчлаад байгаа юм.
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг дээрх орнуудад айлчилж, олон ч хүнтэй уулзсан тэрбээр зээл, тусламж хүсч их хэмжээний мөнгө босгож байгаа билээ. Тэгвэл өнгөрөгч оны 11 сарын 21-нд Ерөнхий сайдаар томилогдсон Ч.Сайханбилэг үүнээс сарын гаруйн өмнө буюу 10 дугаар сард Рио Тинтогийн Зэс, нүүрсний захирал Жан-Себастьян Жакын урилгаар Их Британид очиж Англи дахь түүний гэрт оройн хоол идэж таван цагийн турш ярилцжээ. Магадгүй Жан-Себастьян Жак Ч.Сайханбилэгийг Монгол Улсын Ерөнхий сайд болно гэдгийг мэдэж байсан ч байж болох юм. Ямартай ч, дээрх уулзалтын үеэр тэд ямар тохиролцоонд хүрсэн нь нууц ч Жан-Себастьян Жак өөрийн 9 настай охин Одри Жакаар Монгол Улсын Ерөнхий сайдыг шахаанд оруулсан тухай гаднын аналист сэтгүүлч ийм нэгэн зурагтайгаар бичсэн байдаг.
Өнгөндөө Одри Жак Ч.Сайханбилэгийг сургууль барих төсөлд гарын үсэг зурахыг ятгасан ч Оюу Толгойн 6 тэрбум ам.долларын өргөтлийн төслийн нэг хэсэг уг төслийг гүйцэлдүүлснээр Рио Тинто Оюу Толгойд хийх 6 тэрбум ам.долларын өргөтлийн төслөө хэрэгжүүлэх. Юутай ч, энэ төслийн цаанаа юу тооцоолсныг гагцхүү 9 настай охины эцэг, Оюу Толгойн Зэс, нүүрсний захирал Жан-Себастьян Жак л сайн мэдэж байгаа буй заа.
Сэтгэгдэл байхгүй байна.