Их Британийн уулчинг хөнөөсөн этгээдүүд хэргээ хүлээжээ
Их Британийн уулчин С.Нэш Монголд ирээд харамсалтайгаар амиа алдсан билээ.
Тэрээр Архангай аймгийн Хангай сумын Хангай ноёны оргилд гарах гэж яваад бусдын гарт амиа алдсан байдалдтай цогцос нь олдсон юм.
Харин энэ хэргийн талаар ЦЕГ-аас мэдээлэл хийж, хэргийг аймгийн цагдаагийн байгууллага болон Мөрдөн байцаах албатай хамтран шалгаж байгаа гэсэн юм. Түүнчлэн хэрэгт холбогдуулан хоёр хүнийг сэжигтнээр цагдан хорьж шалгаж байгаа гэв. Тэгвэл хэрэгт холбогдуулан шалгасан иргэд түүний амийг бүрэлгэсэн гэж хэргээ хүлээжээ. Энэ хэргийн талаар өнөөдөр 11.00 цагаас ЦЕГ-т мэдээлэл хийх юм байна.
Сэтгэгдэл байхгүй байна.