Т.Лхагвасүмбэрэлийн үхлийн талаар мэдээлэл хийнэ

0

"Ирвэс хамгаалах сан” ТББ-ын биологич, байгаль хамгаалагч агсан Т.Лхагвасүмбэрэл Хөвсгөл далайд живсэн байдалтайгаар олдсон хэрэг гарснаас хойш багагүй хугацаа өнгөрсөн ч эл хэрэгтэй холбогдуулан  цагдаагийн байгууллагаас албан ёсны ямар нэгэн тайлбар хийгээгүй. Тэгвэл ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга  Б.Баатархүү "Биологич залуу амиа алдсан хэрэгт цагдаагийн байгууллага онцгой анхаарч, мөрдөн байцаалтын ажиллагааг өргөн хүрээнд явуулж байна” хэмээн мэдэгдлээ. Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар Мөрдөн байцаах газрын дэд даргаар ахлуулсан ажлын хэсэг Өмнөговь, Хөвсгөл аймгуудад очиж, хэргийн газар дээр нь шалгаж буй аж. Өөрөөр хэлбэл талийгаач амьд байхдаа хэд хэдэн удаагийн халдлагад өртөж, Өмнөговь аймгийн цагдаагийн газарт гомдол гаргасан ч, гомдлыг хэлэлцэх бүрэлдэхүүнгүй гэж үзэн хэрэгсэхгүй болгож байсан тухай талийгаачийн ар гэрийнхэн мэдээлсээр байгаа. Иймээс удахгүй Цагдаагийн ерөнхий газар, Улсын прокурорын ерөнхий газраас зөвшөөрөл авч, талийгаач Т.Лхагвасүмбэрэлтэй холбоотой эрүүгийн хэргийн талаар олон нийтэд мэдээлэл хийхээр төлөвлөжээ.

Биологич залуу амиа хорлоогүй гаднын нөлөөтэй нас барсан байх магадлалтай гэдгийг талийгчийн ар гэрийнхэн болоод өмгөөлөгч, Өмнөговь аймгийн иргэд хэлж буй билээ. Учир нь талийгаач Т.Лхагвасүмбэрэл нь Өмнөговь аймгийн Тосон бумбын нуруунд алт олборлож буй компаниудын үйл ажиллагааг зогсоох, тус нутагт буй ирвэсийг хамгаалахыг гол үүргээ болгон ажиллаж байсан гэдэг. Үүнээсээ болоод залуу удаа дараа халдлагад өртөж байсан бөгөөд эцэст нь харамсалтайгаар амиа алдсан юм.

Энэ хэргийг Хөвсгөл аймгийн цагдаагийн хэлтэс шалгаад амиа хорлох сэдлээр үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн 95 дугаар зүйл ангиар хэрэг үүсгэсэн ч мөрдөн байцаалтын явцад амиа хорлоход хүргэсэн эзэн холбогдогч олдохгүй бол уг хэргийг хаах магадлалтай байгаа талаар хохирогч талын өмгөөлөгч Ц.Баасандорж хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдсан байсан юм.

Д.УЛАМБАЯР

Зураглаач Ц.АРИУНБОЛД

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex