Нэгэн зохион бүтээгч "iPhone"-ны нууц кодыг тайлжээ
АНУ-ын Сан-Бернардино хотод террорист халдлага үйлдсэн этгээдийн "iPhone” гар утасны нууц кодыг тайлсан хүнд нэг сая доллар өгнө гэснийг нэгэн зохион бүтээгч "дэндүү их шагнал" гэж үзжээ.
Кембрижийн их сургуулийн судлаач Сергей Скоробогатов гэгч "iPhone”-ний нууц кодыг тайлах зорилгоор маш хямдхан өртгөөр нэгэн төхөөрөмж зохион бүтээсэн байна.
Тэрбээр энэ төхөөрөмжөө хэрхэн ажилладаг болохыг харуулсан дүрс бичлэгийг "YouTube”-д байрлуулжээ. Хамгийн сонирхолтой нь, энэ төхөөрөмжийг бүтээхэд Скоробогатов ердөө 100-хан доллар зарцуулсан гэнэ.
Гар утасны санах ойн ихэнхийг агуулдаг "Nand” гэдэг чипийг салгах нь түүний бий болгосон аргачлалын гол нууц нь ажээ. Тэрбээр "Nand” чип хэрхэн ажилладаг болохыг олж мэдсэнийхээ дараа энэ чиптэй ижил чипийг бүтээсэн байна. Ингэснээр хэдэн ч удаа нууц кодыг орууллаа гэсэн утсыг хэзээ ч түгжигдэхгүй болгосон байна. Скоробогатов-ын бүтээсэн уг төхөөрөмжөөр дөрвөн оронтой нууц кодыг тайлахад 40 цаг зарцуулсан бол "6 оронтой нууц кодыг тайлахад хэдэн зуун цагийн хугацаа орж магадгүй" гэж тэрбээр ярьжээ.
Тэрбээр энэ төхөөрөмжөө "iPhone 5с” дээр туршсан боловч "iPhone 6”-гийн загварууд дээр ч мөн адил ажиллах боломжтой аж. Харин саяхан худалдаанд гарсан "iPhone 7” дээр ажиллах боломжтой эсэхийг хэлж мэдэхгүй гэж тэрбээр ярьжээ.
Сэтгэгдэл байхгүй байна.