Сүй тавих гэж аврагчдыг дууджээ
Их Британийн 33 настай иргэн Марк Эдвардс, дурлалт бүсгүй Жодидоо хайр сэтгэлээ илэрхийлэх нэгэн өвөрмөц аргыг сэтгэсэн байна.
Онцгой байдлын газарт аврагчаар ажилладаг найз бүсгүйнхээ удирдлагуудыг бөгж нь хуруунд гацсан нэгэн залууг аврахаар явуулахыг ятгаж дөнгөжээ.
Дуудлагын дагуу Жодиг ирэхэд Марк өвдөг сөхрөн эхнэрээ болохыг гуйжээ. 11 жил гал сөнөөгч-аврагчаар ажиллаж буй Жоди найз залуугийнхаа энэхүү романтик алхамд маш их баярласан гэнэ.
Сэтгэгдэл байхгүй байна.