Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой
Намрын дунд улаагчин тахиа сар
Хоёр хар мэнгэтэй Шар бич өдөр
Аргын тооллын: 2016.9.23, Баасан гараг
Наран ургах шингэх: 07.40-19.48
Үс засуулбал: Идээ ундаа элбэг олдоно
Барилдлага: Үл тохирох
Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй
Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, хараал, жатхыг буцаах, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, урлан бүтээхэд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохойболой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно.
Сэтгэгдэл байхгүй байна.