Жүжигчин Х.Баярмаа гоо сайхны нууцаа хуваалцав
Найруулагч Ц.Хүсэлбаатар, жүжигчин С.Өлзийхүү нарын авьяаслаг охин Х.Баярмаа гоо үзэсгэлэн, авьяас чадвараараа хэдийнэ танил болсон. Тэрбээр, "Хүйтэн бороо” теле жүжиг, "Аюултай харилцаа”, "Галзуу зугаалга” зэрэг хэд хэдэн кинонд тоглож өөрийн дүрийг мөнхлөөд амжсан азтай бас авьяаслаг бүсгүй.
Тэгвэл залуухан жүжигчин саяхан өөрийн гоо сайхны нууцаа охид бүсгүйчүүддээ хуваалцав. Түүний гоо сайхан, сайхан биеийн нууц нь дасгал хөдөлгөөн гэнэ. Тэрбээр сайхан хөгжим сонсож, дасгал хөдөлгөөн хийдэг бөгөөд энэ нь гоо сайханд маш их тус дэм болдог гэж боддог аж. Мөн өглөө бүр ус ууж, орой унтахынхаа өмнө тараг уудаг зуршилтай. Түүнчлэн оройн 06.00 цагаас хойш хүнд зүйл идэлгүй, ногоо ихэвчлэн хэрэглэдэг байна.