Сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн сурталчилгаа өнөөдрөөс эхэллээ
Сум, дүүргийн ИТХ-ын сонгууль аравдугаар сарын 19-нд болно. Нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгийн 330 гаруй сумыг 1792 тойрогт хуваасан.
Орон нутгийн сонгуульд нийт 7006 мандатын төлөө 15209 хүн өрсөлдөхөөр бүртгүүлж, үнэмлэхээ гардаад байгаа. Тэдгээр нэр дэвшигчдийн сонгуулийн сурталчилгаа аравдугаар сарын 1-нээс буюу өнөөдрөөс эхэлнэ.
Сэтгэгдэл байхгүй байна.