МҮАН-ын дарга М.Энхсайхан МАН-д элсэнэ гэв үү
Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед Мега төсөл хариуцан ажиллаж байсан Монгол Улсын сайд асан М.Энхсайхан гэнэтхэн хэлд орлоо.
МАН-ыг магтаж хэлд орсон МҮАН-ын дарга саяханы нэгэн нийтлэлдээ, "Үнэнийг хэлэхэд энэ Засгийн газарт өр, зээлээс өөр зүйл үлдээгээгүй. Өртэй, мөнгөгүй Засгийн газар өргөс авч байгаа мэт гоё сайхан ажил богинохон хугацаанд амжуулчихна гэсэн хүлээлт надад лав байгаагүй...
МАН Засгийн газраа байгуулахдаа цөөн тооны туршлагатай хүмүүсийг эс тооцвол голчлон шинэ хүмүүсээр Засгийн газраа байгуулсан нь анхаарал татаж байна. Үүнийг би хэвшмэл сэтгэлгээ, хэвшмэл арга барилаас МАН татгалзах эрмэлзэлтэй байгаа юм болов уу гэж ойлгож байна " хэмээн манж үгээ хавчуулан эрх баригчдад ая тал засаад авчээ.
Мөн тэрбээр үүнийхээ завсар Засгийн газарт цаашид авч хэрэгжүүлбэл зохих хэд хэдэн зөвлөгөөг хүргэсэн нь МАН-ынханд ихэд ташаагдаж, сайд нар нь фэйсбүүк орчинд уг нийтлэлийг Sponsored хийн түмэнд түгээж сууна.
Тэгвэл М.Энхсайханы энэ мэт том долигонолтоос улбаалж хэзээнээсээ эрх мэдлийн талд урваж явдаг түүнийг энэ удаа намаа орхин МАН-д элсэхээр шийдэв үү? гэсэн таамгийг олон нийт сошиал орчинд дэвшүүлж эхэлжээ. Тэгвэл энэхүү таамаг тун удахгүй биелэлээ олж болзошгүйг МАН-ынхан цухалзуулж эхэлсэн нь тийм ч оргүй хоосон цуурхал биш бололтой.
Х.Онон
Сэтгэгдэл байхгүй байна.