Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар дэд сайдуудыг томилно

0

УИХ-ын ээлжит сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсан МАН-ынхан Засгийн газраа төвхнүүлж байна.

Ид ажил ундарсан энэ цаг үед улс төрийн нөхцөл байдлаа төвхнүүлж, төсвийн тодотгол хийж, элгээрээ хэвтсэн хэвтрийн эдийн засгаа сайжруулж сэргээх, мөн өвөлжилтийн бэлтгэл байдал гээд олон ажил ундарч байгаа үед эрх баригчид зүгээр суухыг хүссэнгүй. Өчигдөр гэхэд МАН-ын Удирдах зөвлөл шуурхай хуралдаж, дэд сайдуудынхаа нэрсийг эцсийн байдлаар тодруулав. Харин өнөөдөр Засгийн газрын хуралдаанаараа дэд сайдуудаа албан тушаалд нь томилох юм байна.

Шинэ засаг бүрдсэнээр ийнхүү хоёр дахь удаагийнхаа хуралдаанаа хийх гэж байгаа нь энэ юм. Засгийн газрын хуралдаан 11.00 цагт товлогдсон байгаа ажээ. Ингээд салбарын сайд нараа томилсон Засгийн газар дэд сайдтай байх хэрэгтэй гэж үзсэн. Яагаад гэвэл засаг барих энэ дөрвөн жилд дэд сайдууд сайд нараа орлож, яамдуудыг эзэнгүйдүүлэхгүй байх үүрэг хүлээсэн юм. Тиймээс салбар салбараа сайн мэдэх зөв боловсон хүчнүүдээр дэд сайд тавьж байгаа юм байна.

Ийнхүү Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн Засгийн газар 13 яам, 16 сайдтай ажиллахаар болов. Харин дэд сайд нараа томилсоны дараа агентлагуудын дарга нарыг томилох сунгаа эхлэх юм байна. Элэг бүтэн болсон Засгийн газар шат дараалалтай ажлаа эхлүүлсэн байгаа бөгөөд агентлагийн дарга нарт хэнийг томилох, хэн очих зэргээ мөн л тохиролцсон байгаа гэх сураг дуулдаж эхлэв. Мэргэжлийн Засгийн газар эрх үүргээ хэрэгжүүлж, ажлаа шуурхайлж хурдтай хийж эхэллээ.

Ингээд дэд сайд нартай танилц.

1. Батлан хамгаалах яам Т.Дуламдорж /ОБЕГ-ын дарга асан/

2. Барилга, хот байгуулалтын яам М.Батбаяр /архитектор/

3. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам Ё.Отгонбаяр /УИХ-ын гишүүн асан/

4. Зам, тээврийн хөгжлийн яам Б.Цогтгэрэл /МАН-ын бүлгийн зөвлөх/

5. Уул уурхайн яам Х.Бадамсүрэн /УИХ-ын гишүүн асан/

6. Байгаль орчин, аялал жуулчлалын яам Ц.Батбаяр /Зүүний хүчний холбоо/

7. Гадаад харилцааны яам Г.Тэнгэр /Гадаад харилцааны дэд сайд асан/

8. Сангийн яам Х.Булгантуяа /МАН-ын нарийн бичгийн дарга/

9. ХЗДХЯ Б.Энхбаяр /МАН-ын бүлгийн хуулийн зөвлөх/

10. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам С.Мөнгөнчимэг /НАМЗХ-ны ерөнхий бичгийн дарга/

11. ХХААХҮЯ Т.Аубакир

12. Эрчим хүчний яам Т.Гантулга /МАН-ын нарийн бичгийн дарга/

13. Эрүүл мэндийн яам Л.Бямбасүрэн /Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар/ нарын нэрсийг эцсийн байдлаар тодрууллаа.

Дашрамд дуулгахад, дэд сайдын суудалд 70 гаруй хүн өрсөлдөж, дээр дурьдсан хүмүүсийг тодруулжээ.

О.Сайхан

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex