Бойнг онгоц 8 тэрбум төгрөгийн хохиролтой гэв
Зам тээвэр хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл цахим хуудсандаа мартагдах шахсан МИАТ ХК-ийн Бойнг онгоцны тухай мэдээлэв. Тэрбээр "Ховдын нисэх буудал дээр 5 сард болсон явдал одоогоор 8 тэрбум орчим төгрөгийн хохирол яригдахаар байна” хэмээн жиргэжээ.
Хэргийг сөхвөл, Ховдоос Улаанбаатарыг зорих гэж байсан МИАТ ХК-ийн Боинг онгоц өнгөрсөн тавдугаар сард хөөрч чадалгүй саатаж байсан юм. Тухайн үед ОМ7056 нислэгт техникийн доголдол гарч хөөрөхөөр хурдаа авах явцдаа нислэгийн зурвасаас гарсан мэдээллийг өгч байв. Юунаас болж саатав гэдгийг ажлын хэсгийнхэн тогтооно гэснээр онгоцыг хэрхэн хэдэн төгрөгөөр засварлах талаар мэдээлэлгүй орхигдсон юм.
Сэтгэгдэл байхгүй байна.