“Арсенал” Бельериний цалинг хоёр дахин нэмж, таван жилийн гэрээ санал болгожээ
Английн "Арсенал” клубын баруун жигүүрийн хамгаалагч Эктор Бельеринийг "Манчестер Сити” болоод хуучин баг "Барселона” клубүүд авахаар санаархаж байгаа билээ. Тэгвэл "Их буучид” багийнхаа хамгаалагчийг зарахыг хүсэхгүй байгаа аж.
Тэгвэл The Times-ийн мэдээлж байгаагаар "Арсенал” түүний цалинг хоёр дахин нэмж, 5 жилийн гэрээ байгуулах саналыг тавиад байгаа юм байна. Одоогоор Бельерин долоо хоногт 50 мянган фунтын цалин авч байгаа ажээ.
Сэтгэгдэл байхгүй байна.