“Цустай мөнгө”-ний эрэлд

0

 

Г. ЖАМЬЯН

 

Монгол Улсын Соёлын гавъяатзүтгэлтэн


Энэ сэдвийг илүү ойлгомжтой болгохын тулд хэдэн баримт авъя.


-Хэдэн жилийн өмнө "Цустай мөнгөний эрэлд” нийтлэл хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр  цацагдан Барууны ер­төн­цөд шуугиан тарьж байсныг та бүхэн мар­таа­гүй байгаа байх.  Энэ үеэс Олон улсын сэт­гүүлч­дийн эрэн сур­валж­­лах багийнхны нэг гол ажил оффшор бүс, оффшор компани, офф­шор данс руу хандах болж билээ.

-ОХУ-ын Ерөнхий­лөгч В.Путин хоёр гурван жилийн өмнө гадаадад нууц данстай төрийн дээд албаныхандаа хугацаатай үүрэг тавин, мөнгөө эх орондоо оруулж ирэхийг зарлигласан. Энэ дагуу асар их мөнгө орж ирсэн гэдэг. Яг энэ үеэр миний бие Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн нэр дээр сонинд материал нийтлүүлж, та гадаадын банк, оффшор бүсүүдэд нуусан мөнгийг оруулж ирээч гэж гуйсан. Огт  хөдлөөгүй.


Аргагүй байсан байх л даа. Баруун гарынх нь найз С.Баярцогтоос эхлээд асуудлууд нь ид өрнөж байсан үе.


-Саяхан БНХАУ-ын дарга Си Жинпин, гадаадад хөрөнгөө байрлуулаад оргож гарсан 2000 хүнийг мөнгө хөрөнгөтэй нь баривчилж ирээд хариуцлага тооцсон байна билээ.

Ийм баримт зөндөө бий. Зарим улс, оффшор бүсэд хөрөнгөө нуугаад илэрсэн төрийн дээд албаныхандаа хүнд ял тулгасан байна.


Тэгэхэд өнөөдөр манайхан яаж байна?! Олон улсын сэтгүүлчдийн эрэн сурвалжлах багийнхны хамгийн эхний илрүүлэлтээр 40-50 хүний нэр гараад ирсэн. Хоёр дахь оффшор бүсээс мөн л нөгөө  Сү.Батболдтонгуудын нэр гараад ирлээ. Сү. Батболдод нэг сайн тал бий. "Хариуцлагыг хар толгойгоороо хүлээе” гэсэн шиг Сүхбаатарын Батболд хэмээн өөрийнхөө нэрээр данс нээлгэсэн байгаа. Төрийн өндөр дээд албаныхан оффшор бүсэд компани байгуулах юм уу, данс нээхдээ голдуухан л эхнэр хүүхэд, ах дүү, хамгийн ойр дотны хүмүүсийн нэр дээр нээсэн байдаг. С.Баяр, Э.Бат-Үүл... нарын олон хүний бултаж зайлсан аргуудыг олон түмэн харж л байгаа. Ганц манайхан ч биш, олон улсын хэмжээнд өөрийн улсынхаа хөрөнгө орлогын мэдүүлэг, татвараас зугтаалгаж нуусан тэр их мөнгө голдуухан л гэр бүл, хүүхдүүд, ах дүү нарынх нь нэр дээр байдаг.


Манай ард түмэн түүнийг ойлгочихоод Монголоос зарлагдсан 49 хүний нэрийг хэний хэн, хаана ямар ажилтай, тэр их мөнгийг яаж олж аваад хэрхэн нуусныг нэг бүрчлэн шалгаж олон түмэнд ил тод мэдээл гээд байгаа юм шүү дээ. Тэгтэл төрийн эрх ээлжлэн барьж байгаа эрхмүүд чихгүй, хэлгүй юм шиг байгаа. Бүгд хоорондоо холбоотой мафийн том сүлжээ байгаа учраас бие биенээ хаацайлаад сууж байгаа нь нууц биш.


Өнөөх Санжийн Баяр, Сүхбаатарын Батболд нар хамтарсан Засгийн газрын үедээ С.Баярцогт, Л.Гансүх, Д.Зоригт нараар Оюутолгойн алдагдалтай гэрээ хийлгэн улсаа хорлоод өөрсдөө баяжсан их мөнгө, Ч.Сайханбилэгийн Дубайн нууц хэлэлцээр гэгчээр Монголоо сөхрүүлж, ашиг нь хэний халаасанд орсон нь мэдэгдэхгүй алга болсон гадаад валют, Тавантолгойн коксжсон нүүрсээ дэлхийн ханшаас арав дахин доогуур гаргаад зөрүүг нь хэн хүртэж байгаа нь мэдэхгүй нууцлагдаж байгаа асар их мөнгө, тэр л оффшор бүсэд нууцаар хадгалагдаж, зарим хэсэг нь дэлхийн хамгийн сайхан газруудад орд харш, эдлэн газар болоод байгаатай хэн ч маргахгүй биз.


Тэд мөнгө нуух газраа тун сайн олсон байна. Хань хамсаатантайгаа нууцаар тохирсон байна. Зарим сүйхээтэй нэг нь, сэтгүүлчдийн эрэн сурвалжлах ажиллагаа эхлэмэгц "одоо бишидлээ” гээд оффшор данснуудынхаа мөнгөө татаж, компаниа буулгаж, одоо болохоор "Тэнд мөнгө байхгүй шүү дээ. Дээр үед л нэг юм нээж байсан юм” гэж алгаа тосоод зогсож байгаа. Энэ дээдсийн арга заль, бидний тархийг угаана гэдэг ч агуу юмаа!


Жирийн нэг ажилчин хүн хар биенийхээ хөлсөөр олсон хэдэн "ногоон”-оо оффшор бүсэд байршуулдаггүй  юм гэнэ лээ. Ихэнх нь "цустай мөнгө” гэж бичээд байдаг. Гол  төлөв авилгад авсан, угаасан, терроризмийг санхүүжүүлэхэд зориулагдсан мөнгө л тэр компаниудад, дансуудад нууцаар байршуулагдсан байдаг юм гэсэн. Би буруу сонссон ч байж болох юм. Нэг эдийн засагч хүн телевизээр ярихдаа "Оффшор бүсэд компани байгуулах, данс нээхэд  эхлээд нэг сая (1000000) ам.доллар төлдөг юм гэж. Хэрэв энэ үнэн бол олон тэрбумын хөрөнгөтэй хүн тэнд хувь нийлүүлэхнээдээ.


Оффшорынхон дэлгэгдээд ирэхтэй зэрэг Монголд хоёр их давалгаа үүссэн. Тэр бүс нутгуудад хөрөнгө мөнгөө нуусан эрхэм дээдэс, толгой баячууд, үхтлээ айж бараг л зүрх нь зогсоход хүрсэндээ. "Би хамаагүй” "Манай хүүхдийнх” "Өнгөрсөн юм, над хамаагүй” гэхчлэн ам булаалдан мэдэгдэл хийнэ билээ.


Нөгөө давалгаа нь ард түмний хилэнт эсэргүүцэл. Улс орон яаж хоосорч, ард түмэн яагаад өлбөрч байгаагаа эндээс олж харсан. Эх орон, ард түмнээсээ зугтаалгаж аваачаад мөнгөө нуучихдаг газар байдаг юм байна гэдгийг олон түмэн маань яс махандаа шингэтэл ойлгосон. Тэр "хувалз”-нууд нь төр засгийн эрхэнд арав хорин жилээр сууж, одоо хүртэл  олбогноосоо зууралдаад байгаа хэсэг бүлэг хүн юм байна гэдэгт итгэх болсон доо. Эрх баригчид ч оффшорынхныг хамгаалж, мэддэг чаддаг л бүх арга хэмжээгээ авсан. УИХ-ын гишүүн Ж.Батзандан оффшорынхныг шалгая, хатуу хууль гаргая гээд ганцаардсан, хүчин мөхөсдсөн. Сэтгүүлч Мөнхбаясгалан оффшорын тухай хөдөлшгүй баримт бүхий материал цуглуулахаар барууныг зорих гэж яваад саатуулагдсан. Одоо чимээ тасарсан, асар их дарамтад байгаа болов уу.

Зарим эдийн засагч, судлаач "Монголын мөнгөний тал хувь нь гадаадын банк, оффшор дансуудад байгаа. Түүнийг оруулж ирвэл өчүүхэн хувиар нь энэ өр зээлээ дарчихна” гэдэг. Эрх баригч намуудын толгойд байгаа мафийн бүлэглэлийнхэн юун мөнгөө оруулж ирэх "оффшор” гэдэг нэрийг сонсохоос зүрх нь хагарчих гээд байгаа. Уул нь төр, засгийн өндөр дээд албанд байсан, одоо байгаа хүмүүс болон тэдний гэр бүл, үр хүүхэд, ах дүү нарынхаа нэр дээр гадаадад нуучихаад байгаа их мөнгийг  зайлшгүй оруулж ирэх учиртай юм. Монголынхоо банкинд байршаад татвараа Монголдоо төлж байг. Бас хууль бусаар олоод гадаадад нуучихсан мөнгө байж болох юм. Түүнийг бол  эзэнтэй нь хариуцлага тооцоод улсын орлого болгох ёстой юм л даа. Эрхэм дээдсийн айгаад байгаагийн гол утга учир энэ.


Сүүлийн үед оффшорын тухай хууль гаргана, хэзээ язаагүй УИХ-аар оруулж батлах тухай яригдах боллоо. Нэг л итгэл муутай, харин ч оффшор бүсэд мөнгөө нуухыг баталгаажуулсан хууль гаргахаар зэхэж байгаа юм уу даа.


Шинэ Засгийн газрын нэг дэд сайд телевизээр ярьж байна аа. Оффшорыг магтаж байна. Монголыг бараг аврагч юм биш үү?!   Тэндхийн компаниуд л манайд хөрөнгө оруулж монголчуудаа өдий зэрэгтэй , "голыг нь таслахгүй” шиг байлгаж байгаа өнгө аясаар ярьж байна билээ. М.Энхболдын УИХ, Ж.Эрдэнэбатын Засгийн газрын бодлогыг танилцуулж, ард түмнийхээ тархины ээлжит "угаалга”-ыг явуулж байгаа юм уу даа. Энэ хэдэн хүн, бидний тархийг ч бараг яснаас нь гаргаад угаах юм даа.

    Бас нэг сурталчилгаа явж байна. Одоо батлагдах хуулиар төрд өндөр алба хашиж байгаа хүмүүсийг өөрийн нэр дээр оффшор бүсэд данстай байхыг хориглоно гэнэ. Харин гэр бүлийнхнийг нь хориглохгүй юм байна. Энэ чинь: "Та нар нэр дээрээ битгий хадгалаад бай. Үүл баатар шигээ, Баяр ах шигээ эхнэр хүүхдүүдийнхээ нэр дээр нуугаад бай! Болж өгвөл гадаад хөршүүддээ үл хөдлөх хөрөнгө болгоод тансагла!” гэсэнтэй агаар нэгэн сонсогдож байгаа биз.


Уг нь, улсаа цөлмөөд, ард түмнийхээ хоолыг булаагаад, албан ажлын сүр хүчээрээ дээрэмдэж оффшор бүсэд нуусан бүх мөнгийг татаж авах ёстой юм.


Эзэдтэй нь хатуу хариуцлага тооцох нь шудрага ёсонд нийцэх юм. Нэг хэсэг нь хар биенийхээ хөлсийг Монголдоо байршуулаад, жил болгон хөрөнгө орлогын мэдүүлэг өгч, татвар төлөөс улсдаа төлж байхад, нөгөө хэсэг нь Монголын мөнгөний тал хувийг гадаадад нуучихаад, харь улс гүрнүүдийг татвар хураамжаараа санхүүжүүлээд явж болохгүй биз дээ?!   Магадгүй, энэ дотор терроризмийг санхүүжүүлэхэд зориулсан мөнгө ч байгаа юм бил үү?!


Гадаад улсуудын нэр хүндтэй банкуудад хадгалуулсан мөнгө бол арай өөр. Ямар ч хүн тэнд хадгалуулж болно. Гэхдээ төрийн өндөр дээд албаныхан, тэдний гэр бүлийнхний хадгалуулсан мөнгөнд тухайн улс орны Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хяналт тавьж, шаардлагатай гэж үзвэл татаж авдаг юм билээ.


Саяхан Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж маань НҮБ-ын чуулган дээр Монгол Улс "хөгжиж” байгаа тухай мэдэгдээд "2030 он гэхэд Монгол Улс ядуучуудгүй болно” гэж айлдлаа. Хүмүүс минь үүнд итгэж байна уу?   Гадаад ертөнцөд 40-50 их наяд төгрөгийн өрөнд уначихсан, одоо "Стэнд бай” гэх хатуу болзолтой, Олон улсын валютын сангийн, тэдний эздийн хараат болох хөтөлбөрийн төлөө үхэн хатан хөөцөлдөж байгаа, баялгаа бараг үнэгүй шахам гаргаад хэдэн том нүх, улаан түйрэн газар нутагтай үлдэж байгаа "Өлсгөлөн Монгол” арван гуравхан жилийн дараа ядуусгүй болно гэхэд хэн үнэмших юм бэ?  Энэ  хорин хэдэн жилд валютын (ам. доллар) тэрбумтан, саятан хэдэн зуун хүнтэй болоод ард түмэн маань өлсгөлөн, өвчин, тэнэмэл, цагаачлал амьдаралаар дуусах нь байна шүү дээ.  Ядаж л Монголдоо байгаа  нөөцийг бүрэн дайчилбал мөн ч их мөнгө босгоно доо. Америкийн ялтанд өгөөд явуулчихсан 35 тэрбум төгрөг, хотын барилгажилт дахин төлөвлөлт гээд тараачихсан 104 тэрбум төгрөг, Сайншандын үйлдвэрлэлийн цогцолбор, шинэ төмөр зам барина гээд хуваагаад хүртчихсэн олон зуун сая валют, "дэмжих” гэдэг тодотголтойгоор танил талдаа тараасан олон тэрбум төгрөг, "Чингис” "Самурай” бондуудаас зээл нэрээр хувааж аваад эргэж төлөгдөөгүй байгаа их мөнгийг цуглуулж авбал манай улс гадагшаа гар сарвайгаад байх ч учиргүй л юмсан даа.


Ийм үнэнийг ард түмэндээ хэлэхээр эрхэм дээдэс маань их өширхөх юм даа. Хэцүү цаг үе юм аа. Монгол төрийн дээр, хөшиглөж тогтсон "мафийн хар үүл” хэзээ арилах юм бол доо? ! 


Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин


Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex