Лэди Гага хөх няц болжээ
30 настай дуучин Лэди Гага өөрийн шүтэн бишрэгчдийг дахиад л тэвдүүлж орхижээ. Од бүсгүй сүүлийн үед олон нийтийн өмнө хөх няц болчихсон амьтан гарч ирэх нь ихсэв. Гагагийн шүтэн бишрэгчид нийгмийн сүлжээнд түүний хөх няц болсон харагдаж буй гэрэл зургуудыг байршуулсан аж.
Нэг зурган дээр Гага Нью-Йорк хотын студиэсээ дуугаа бичүүлээд гарч яваа нь харагдана. Хүзүү, гуян дээр нь хөхрөлт дурайх аж. Зодуурын ул мөр шиг харагдсан байна. Эсвэл туршлагагүй амраг нь түүнийг ор хөнжлийн ажил хийх үеэр ийм болгосон гэлтэй.
Гага ийм аргаар өөрийн шинэ цомогт хүмүүсийн анхаарлыг хандуулахаар шийдсэн байж магадгүй юм. Өнөөдөр Лэди Гага хэн нэгэнтэй дотно харилцаагүй байгаа билээ. Энэ зун тэрбээр таван жил үерхсэний эцэст жүжигчин Тэйлор Киннигээс салсан. Өнөөдөр тэр зөвхөн уран бүтээлдээ анхаарч байгаа аж. Түүний шинэ цомог дээр нэлээн хэдэн уран бүтээлчид хамтарч ажиллаж байгаа юм.
Сэтгэгдэл байхгүй байна.