АН-ынхан жагсаж байна
АН-ын ялалт байгуулсан Баянзүрх дүүрэгт сонгуулийн маргаан ид дэгдэж байна. Тус дүүргийн Сонгуулийн хорооны дарга О.Бат-Өлзий АН-аас нэр дэвшиж, ялалт байгуулсан зургаан хүний жагсаалтыг хасах тогтоолыг гаргасан талаар бид мэдээлсэн.
Энэхүү шийдвэрийг эсэргүүцсэн жагсаал Баянзүрх дүүргийн Тамгын газрын гадаа болж байна. Жагсагчид Тамгын газрын гадаа хэвтэж, цаашид тэмцлийн хурц хэлбэр сонгохоо мэдэгдээд байна.
Баянзүрх дүүрэг нийт 41 мандаттай. Үүний 19-ыг нь МАН-ын нэр дэвшигчид авч, 22 суудалд нь АН-ынхан ялалт байгуулсан гэх мэдээллийг сонгуулийн төв байгууллагаас өгөөд байгаа юм.
Сэтгэгдэл байхгүй байна.