“Арай ч дээ, маньд идэх юм юу ч үлдээгээгүй байна ш дээ!”

0
Засгийн газрын 100 хоногт 



 



УИХ-ын ээлжит сонгуулийн үр дүнд байгуулагдсан "мэргэжлийн” гэсэн тодотголтой  шинэ Засгийн газар товхинон ажлаа эхлүүлсний 100 дахь хоног тохиож байгаа юм байна. 

Хэвлэлийн хуудсаар дүүрэн зуун хоногт ямар ажил амжуулснаа тоочсон яамдын тайлан. Чухам энэ тайлангаас Ж.Эрдэнэбатын багийнхны чансаа чадамж, цаашдын "аяллынх нь” дүр зураг төсөөлөгдөх учиртай. 100 хоногийг бага хэмээн чамлалтгүйгээр ихийг амжуулж болох  хугацаа.  За тэгээд мань нөхдүүд юу юуг амжуулсан байх бол! 

Гараа сайн аваас бариа сайны бэлгэдлийг бодолцоод шинэ залуу Ерөнхий сайдын танхимаас бэлтгэсэн нэгэн ижил форматтай тайлангуудыг уншаад үзлээ.  Шуудхан хэлэхэд 100 хоногт хийж амжуулсан ажил гээд байх юм зиа даа бараг алга гэмээр. Яамдын зүгээр л ирээдүй цагт хийх ажлын жагсаалтаа жирийтэл өрчихөж. Энэхүү жагсаалтын ядаж тал хувь нь өнгөрсөн цаг дээр бичигдсэн бол нэн сайн баймаар санагдах. Гадаад харилцааны яам л Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нарыг тус тус Куба, Хятад, Японд айлчуулснаа тоочсон нь өнгөрсөн цагт хамаарч байдаг. Гэтэл энэ маань тус яамны хийх ёстой өдөр тутмын ажил биш үү. Энэ мэтээс болоод Ж.Эрдэнэбат тэргүүтнийг баахан шүүмжлээд эхэлжээ. Тэртээ тэргүй бухимдлаар дүүрсэн нийгэмд улам гал өрдсөн хэзээ хэрэгжүүлэх нь тодорхойгүй ийм бүдэг бадаг мөрөөдлийн жагсаалт гаргадаг улиг болсон уламжлалаас  энэ удаагийн Засгийн газар мөн л тойрсонгүй л дээ. Халаа,сэлгээнээс өөрийг хийсэнгүй гэж байна. Үнэн л дээ. Гэхдээ энэ бүхнийг орхиё! 

Магтаалаас илүү үнэн шүүмжлэл уг нь Засгийн газарт шар тос лугаа мэт хэдий ч цагаа олсон урам, дэмжлэг гэдэг бүхнийг хөдөлгөх эрч хүч болдог ч тал бий. Бид ер нь харааж,загнаж, аливааг муу муухайгаар нь дуусгаж байж таашаал авдаг олдмол араншинтай болчихсон үндэстэн гэдгээ хааяа анзаарч байх ёстой болов уу. Зөвхөн энэ удаагийнх ч биш өмнөх үеийн "өөрчлөлт шинэчлэлтийн”, "бодлогын”, ”иргэний оролцоотой”, ”эвслийн”, ”манангийн”, ”шинэчлэлийн”, "шийдлийн” гэх мэт тодотголтой Засгийн газруудын 100 хоног ч  иймэрхүү тунхаглалын шинжтэй жагсаалтаас хэтэрдэггүй байсан даа. Мэдээж нэг засаг солигдон нөгөөх нь гарч ирмэгцээ өмнөхөөсөө тэс хөндлөн бодлого явуулаад байхгүй л дээ. Ядаж л төрийн бодлогын залгамж чанар гэж байж таарна.Нэгнийхээ хийж байгаад дуусгаагүй, эхлүүлээд орхисныг, төлөвлөснийг дараагийнх нь сайн гэж үзэж байвал үргэлжлүүлэхээс өөр яах юм. Тиймээс Ж.Эрдэнэбатын Засгийн газар 100 хоногт өмнөх Засгийн газруудын хийж байсан ажлыг үргэлжүүллээ гэж баалах нь өөрөө муйхар хэрэг. Шүүмжлэх амархан. Шүүмжилж, муулж "миалах”-аасаа өмнө нөхцөл байдлыг эхлээд бодолцох л хэрэгтэй. Өөрөөр хэлвэл шинэ Засгийн газарт ямар давуу тал, ямар сул тал байгааг болон ямар нөхцөлд ажиллаж байгааг нь бодолцож жаахан тунгаах хэрэгтэй юм болов уу л гэсэн санааг илэрхийлэх гээд байна л даа. 

Тухайлбал, Монгол Улсын Ерєнхий сайд гэдэг нэлээд эрх мэдэлтэй "товарищ" байж таарна. Тэгвэл Ж.Эрдэнэбатад өөрийн бодсон санаснаа зоригтой хэрэгжүүлэх эрх мэдэл, боломж бий юу? 

 Ээ дээ, юу л бол. УИХ-ын сонгуулиар МАН-ынхан үнэмлэхгүй ялалт байгуулсныхаа дараа яг үнэндээ Засгийн газраа тэргүүлээд явах "ялтнаар” Ж.Эрдэнэбатаас өөрийг олоогүй. Нүгэлтэй амбийцтай нөхдүүдээр МАН  хэзээ ч дутаж байгаагүй ч хүнд нөхцөлд хариуцлага үүрэхээс айсан, зөвхөн алдар амжилт бялхсан газарт гарч ирдэг бэртэгчингүүд, эс бөгөөс өөрөө өөрийнхөө бядыг мэдэхгүй засаг тэргүүлэхийг тэчьядан хүссэн ч чадал, хоншоор үнэхээр хол дутах  өчүүхэн гарууд л хаа сайгүй хөглөрч байсан учраас Ж.Эрдэнэбатаас өөр сайн сонголт тэдэнд байгаагүй гэвэл нэг их ташаараад явчихгүй л болов уу.Яагаад М.Энхболд ялсан намын дарга мөртлөө зүй тогтнол, жишгээ даган Ерөнхий сайд байж болоогүй юм бол! Тэр зүгээр л яг өнөөгийн нөхцөлд Засгийн газрын тэргүүн байхыг тун эвгүй гэдгийг ойлгож жийрхсэн хүн. Эрх баригч намын дарга биш хүн Ерөнхий сайдаар томилогдсон тохиолдолд үйл ажиллагаа нь ямагт хязгаарлагдмал, хараат байдгийг өнгөрсөн улс төрийн практик харуулсан шүү дээ. Ж.Эрдэнэбат тэгэхээр өнгөндөө Ерөнхий сайд хэдий ч, түүнийг М.Энхболд танхимтай нь давхар залж байгааг Засгийн газрын кабинетийн сайд нарын томилгоог  голлон шийдсэн жишээн дээрээс нь харж болно. МАН-ын хүнд гарууд  намын дарга бус Ерөнхий сайдынхаа үгэнд орно гэдэг үлгэр. Харин ч цаг нь болохоор хамаг хариуцлага, гэм зэмийг хамгийн түрүүнд тохоод харанхуй руу түлхчих бодол хүсэлдээ хахчихсан амьтад л дүүрэн буй. Эрх мэдлийн ийм хязгаарлагдмал нөхцөлд эдийн засаг, санхүүгийн туйлын хүнд байдалд орсон улс орныг Ж.Эрдэнэбат хүлээн авсныг хүндэтгэх хэрэгтэй хэмээн би хувьдаа боддог. 
"Арай ч дээ ардчилсан намынхан маньд идэх юм юу ч үлдээгээгүй байна ш дээ!” гэсэн халаглал тавьсан гишүүд цаана чинь ордноор л нэг байна. Хэтрүүлэг огтхон ч биш. УИХ-ыг дангаараа шахуу бүрдүүлсэн эрх баригч намын эрхэм гишүүд шинэ, хуучингүй л ийнхүү гоншигнож гонгинохдоо огтхон ч эрээлэхгүйгээр улаан цагаандаа гарсан байгаа нь Ж.Эрдэнэбатын Засгийн газрын үйлийг нь мөн ч үзнэ дээ цаашдаа.

Монгол Улсын зүрх тун сул цохилж байгааг, хэзээ мөдгүй зогсчих гээд байгааг, өрөнд баригдаж өтөнд идэгдэх шахаж байгааг хэн хүнгүй л мэдэж байгаа.Тиймээс энэ бүхнийг дахин дахин дурдан зовлонд автсан амьтны өрөвдөлтэй царай гаргах өнөөгийн засгийн газар, эрх баригчдад харин туйлын зохимжгүй билээ. Энэ бүхний суурийг хамтдаа л тавилцсан, ийм болохыг мэдэхийн дээдээр мэдэж байсан та бүхэн л эргээд дангаараа хариуцлага үүрэх болсноос өөр өөрчлөлт гараагүй шүү дээ. Одоо харин дэвшүүлсэн мөрийнхөө хөтөлбөр дэх заалтууд хийгээд Монгол Улсад бий болсон эдийн засаг, санхүүгийн хүнд нөхцөлд улс орныхоо эдийн засгийг богино хугацаанд сэргээж, улмаар өсөлт бий болгоно, нийгмийн салбаруудыг дэмжиж иргэдийнхээ аж амьдралыг эрс сайжруулна гэсэн гол зорилтоо хэрэгжүүлэхийн төлөө л Засгийн газар бүхнээ шавхан дайчлан ажиллахыг эрхэм болгох учиртай. 

Төрийн албыг чанаржуулна, бүх шатанд мэргэшсэн албан хаагчидтай болно,төрийн үйлчилгээг хөнгөн шуурхай, чирэгдэлгүй бөгөөд ил тод, нээлттэй байлгана, нийгмийн итгэлцлийг бэхжүүлнэ энэ тэр гэсэн шал худлаа зорилтуудаа ч хүлээн зөвшөөрөөд болсонгүй ээ гээд ядаж л уучлалт гуйчих хэрэгтэй. Энэ бүхэн Ерөнхий сайдын багийнхны дан хүсэл зоригоос болсон асуудал биш шүү дээ.

Аль ч засгийн газрын дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөөс Ерөнхий сайдынх нь араншин үнэртдэг. Ж.Эрдэнэбатын тухайд явах зүг чиг нь энэхүү 100 хоногт бараг л тодорчихлоо. Эдийн засгийн хүндрэлийг даван туулах онцгой бодлогодоо дэвшүүлсэн төсвийн сахилга батыг сайжруулж, үр ашиггүй зардлыг танах, хэмнэлттэй горимд шилжих замаар төсвийн алдагдлыг бууруулах, иргэн бүрийн 1072 ширхэг хувьцааг амь оруулж,үнэ цэнэтэй болгох, эдийн засгийг тогтворжуулах, Хөгжлийн банкны бонд, зээлийн зарцуулалтыг шалган дүгнэж, төсөв хөтөлбөрүүдэд үнэлгээ хийж зориулалтын бусаар ашигласан хийгээд хугацаа хэтэрсэн зээлийг буцаан төлүүлэх гэх мэт 18 төрлийн заалтаа ажил хэрэг болгоод явчихья гээд байгаа нь анзаарагддаг. 100 хоногт цөөдөхгүй ажил амжуулсныг нь ч бид үгүйсгэж болохгүй болов уу. Өмнөх Засгийн газар голыг нь нугалсан байсан хэдий ч, Ази,Европын улс орнуудын удирдагчдын дээд хэмжээний 11 дэх уулзалтыг амжилттай зохион байгуулчихлаа. Хамгийн гол нь УИХ-ын сонгуулийн үр дүнг бататгасан сум,дүүргийн Иргэдийн хурлын сонгуулийн дүн  Ж.Эрдэнэбатын Засгийн газарт ард түмэн итгэж, бас том найдлага хүлээлгэж байгааг харуулсныг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй юм. Дээр нь нэмээд Ц.Элбэгдоржийн хэлсэнчлэн өнөөгийн Засгийн газрын ар талд парламентийн 76 суудлын 65-ыг нь авсан асаалттай танк шиг том тулгуур буй. Энэ том тулгуур дэмжлэг болох аваас юуг ч ямар ч саад тээггүйгээр хийж, хэрэгжүүлж болох боломж шинэ Засгийн газарт байна аа гэсэн үг. Боломжийг харин бодит болгон ашиглах нь Засгийн газрын цэвэр ур чадвар, чадамжаас  шалтгаалах болно.

Хасна, танана, хэмнэнэ гэсэн үг хэрэглэхээс  нь  бид  цэрвэх хэрэггүй юм. Ингэхгүй гээд бид  яах юм  бэ?  Эдийн засгийн хүнд нөхцөлд дэлхий дахин ийм л горимд шилждэг. Харин ч улс орноороо унаж яваа машин, зүүж буй ээмэг, бөгжөө улсынхаа санд тушаадаггүй юм аа гэхэд гарцаагүй үүссэн нөхцөл байдлыг хаана хаанаа ойлгон, хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Харааж зүхмээр байсан ч бид тэвчээд баалахгүйгээр, басамжлахгүйгээр ажиллах боломжийг эрх баригчдад олгоод үзье л дээ. Яагаад болохгүй гэж. Мэдээж биелэх боломжгүй амлалт, хөтөлбөрүүдээсээ болоод эрх баригчид бодвол шаналдаг л байлгүй. Тиймээс түүгээр нь тавлан муулаад яах ч билээ. Өмнө нь төрийн сан хөмрөг өнөөгийнх шиг хоосорсон цаг үе тохиоход хямралаас улс орноо аваад гарсан туршлага бидэнд бий. 

Ажлаа хүлээн авсан даруйдаа "Маш хүнд цаг үед Ерөнхий сайдын албыг хаших болж байгаагаа гүнээ ухамсарлаж байна ” хэмээн хэлж байсан одоогийн нөхцөл байдлыг нь аваад үзсэн ч Ж.Эрдэнэбатын Засгийн газарт төрийн зүгээс болон олон нийт, нийгмийн зүгээс дэмжлэг зайлшгүй хэрэгтэй байгаа. Ийм л дэмжлэг түүний Засгийн газарт хамгийн хэрэгтэй, юунаас ч чухал сэргээш болно хэмээн 100 дахь хоногийг нь тохиолдуулан бусдад ятгалаг хийлээ би.
 
Нийтлэлч: Даваадорж 
Baabar.mn



Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex