ЛА Лейкэрс улирлын эхний хожлоо байгууллаа
NBА-ын шинэ улирал өчигдөр эхэлсэн билээ. Тэгвэл өнөөдөр 10 тоглолт болсон бөгөөд хамгийн сүүлчийн тоглолт Лос Анжелес Лейкэрс талбай дээрээ Хьюстон Рокетс багийг хүлээн авч тоглолоо.
Тоглолтын эхний хагаст 71-63 харьцаагаар Хьюстон тэргүүлж байсан бол гуравдугаар үед хоёрхон оноогоор ойртуулжээ. Шийдвэрлэх үе дуусахад гурван минут дутуу байхад онооны харьцааг Лейкэрс тэнцүүлсэн бөгөөд үүнээс хойш оноог холдуулснаар 114-120 харьцаагаар улирлын эхний тоглолтодоо эхний хожлооб айгууллаа.
Тус тоглолтод Жордан Кларксон 25 оноог сэлгээнээс авч тэргүүлсэн бол Ди Анжело Рассел 20 оноо, Жулис Рендль 18 оноо, 7 самбараас бөмбөг авч, 6 оновчтой дамжуулалт үзүүлжээ. Харин эсрэг багаас Жеймс Харден 34 оноог авч бүх тоглогчдийг тэргүүлсэн ч сэлгээний тоглогчид нь тааруухан тоглолт үзүүлжээ.
Mminfo.mn
Сэтгэгдэл байхгүй байна.