"Нэг ардчилал” фракц татан буугдсанаа зарлав
Ардчилсан намын шинэчлэлийн хүрээнд "Нэг ардчилал” фракц татан буугджээ.
Тодруулбал, Х.Тэмүүжин, М.Батчимэг, Л.Гантөмөр, М.Чимиддорж, Д.Батчулуун зэрэг залуус харъяалагддаг тус фракц ийнхүү татан буугдсанаа албан ёсоор зарласнаар АН-ын шинэчлэлийн бодлогыг дэмжиж фракцын эрх ашгаас татгалзах эхлэлийг тавьж байгаа юм байна.
Тус францынхан Монгол Улсын тусгаар тогтнол, хөгжил дэвшил, хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг төлөвшүүлэхэд улс төрийн намын гүйцэтгэх үүргийг чухалчилж, намынхаа шинэчлэлийг дэмжих үүднээс фракцийн эрх ашгаас ангид байж, Ардчилсан намын туган дор хамтран ажиллахыг уриалсан юм.
Дашрамд, Ардчилсан нам Алтангадас, МоАХ, "Шонхор”, МҮАН, Кроун,МоАН, "Нэг ардчилал” зэрэг олон фракциас бүрддэг байсан юм. Ирэх сард болох намын хурлаас өмнө бүх фракц татан буугдах юм байна
Т.Гэрэл