ХХААЯ-ны экс түшмэл П.Ганхуяг, “Нью-Фоос”-ийн Ц.Лхагвасүрэн нарын холбогдсон 15 саяын хахуулын хэргээс...

0

 

Тухайн үед ХХААЯ-ны гэх тендерүүд ерөнхий хуурамч жүжиг шиг юм болдог байжээ. Тендер оролцогчид ч яамыг хөнгөхөн хуурдаг, яам ч дуртайяа хуурагддаг. 2013 оны  5-р сард яамны сайдын багцанд орсон "Ногоон тэжээл үйлдвэрлэх тоног төхөөрөмж нийлүүлэх” тендерийг Худалдан авах ажиллагааны газраас зарлаж  "Нью-Фоос” гэдэг компани ялсан. Нийтдээ 500 саяын өртөгтэй тендер гэгддэг. Хэдийгээр энэ компани шалгарсан ч  тоног төхөөрөмж нийлүүлсэн хүн нь Ц.Лхагвасүрэн гэгч байжээ. Ямар ч байсан тэрээр уг компанийг төлөөлөх эрхгүй байсан нь сүүлдээ тогтоогдсон. Гэхдээ л нэлээд бужигнуулсан аж.  Тендерийн материалдаа БНСАУ-ын "Bokyung Greenhouses” компанийн ногоон тэжээл үйлдвэрлэх тоног төхөөрөмж оруулж ирнэ гэсэн ч  Хятадын үйлдвэрлэгч нь тодорхойгүй тоног төхөөрөмжүүдийг нийлүүлсэн гэнэ. Яамныханд хүлээлгэн өгөхдөө өөр улсад үйлдвэрлэгдсэн байдлыг нь нуухын тулд хяналтын самбарын хятад бичгүүдийг англи хэл дээр бичигдсэн заавар бүхий наалтаар дарж наасан байж. Харин яамныхан мэдсэн мэдээгүй алин боловч хүлээгээд авчихжээ. Ногоон тэжээл үйлдвэрлэх тендерийн тоног төхөөрөмжийг хүлээн авахыг яамны ТНБД-ын 2013 оны 5-р  сарын 28-ны өдрийн А/164 дүгээр тушаалаар байгуулагдсан "Мал, аж ахуйн чиглэлээр худалдан авсан бараа, ажил, үйлчилгээг хүлээн авах ажлын хэсэгт”-д даалгажээ. Өдгөө ажлын хэсгийнхэн хүлээн авсан үү эсвэл тухайн үед яамны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан П.Ганхуяг хүлээж авсан уу гэдэг нь бүрэн тогтоогдоогүй гэнэ. Гэхдээ л экс түшмэл нь хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд ажлын хэсэгт ороогүй атлаа "Нью фоос” -иас тендерийн техникийн тодорхойлолтод заагдсан тоног төхөөрөмжийг хүлээн авалгүй, БНХАУ-д үйлдвэрлэсэн тендерийн техникийн шаардлага хангахгүй тоног төхөөрөмжийг хүлээн авч, акт үйлдэн гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж, улмаар Ц.Лхагвасайханаас эхлээд 10 дараа нь 5 сая төгрөгийг хээл хахуульд авсан гэмт хэрэгт холбогдсон.
 

 

 
Иймэрхүү хэрэг дэгдэхээрээ л авсан биш зээлсэн болдогийн дагуу экс түшмэл ердөө мөнгө зээлээд дүү өгсөн хэмээн мэдүүлжээ. Харин бизнесмэн бидний  хооронд ямар нэгэн өр, авлага, зээл байхгүй гэснээр хэргийг ээдрээтэй болгожээ. Бүр ярвигтай болгосон зүйл нь үл үзэгдэгч Энх-Уран гэгч эмэгтэй гэнэ. Бизнесмэн нь түшмэлд бус харин энэ эмэгтэйд л 15 сая төгрөг зээлүүлсэн гэдэг.  Мөрдөн байцаалтын явцад түшмэл нь  Урнаа буюу Б.Энх-Уран гэх эмэгтэйтэй Герман улсад туршлага судалж байхдаа танилцсан болж таарчээ. Харин бизнесмэн нь уг эмэгтэйтэй эх Шведэд олон жил ажиллаж амьдарсан, найз нөхдийн холбоотой гэнэ. Ингээд хуулийнхан Б.Энх-Уран гэгчийг олж тогтоох ажиллагаа явуулжээ. УБЕГ-аас Энх-Уран гэх нэртэй иргэдийн зурагтай лавлагааг авч нөгөө хоёрт үзүүлсэн ч тэдгээрийн таних Энх-Уран байхгүй болж таарсан. Олдсон Энх-Урангууд нь мань хоёрыг огт танихгүй гэжээ. Сүүлдээ хэрэгт холбогдогчид "Б.Энх-Уран гэж хүн огт байхгүй. Энэ бол зохиомол хүн” гээд бүр будлиантуулсан байна. Бас нэг ээдрээтэй зүйл нь солонгос бус хятад тоног төхөөрөмжийг хэн хүлээж авсан тухай маргаан юм. Хуулийнхан экс түшмэлийг хүлээж авсан гэдэг тэрээр ажлын хэсгийнхэн хүлээж авсан харин би тэдний хүлээж авсан тоног төхөөрөмжийг л хүлээж авсан гэдэг. Ажлын хэсгийн дарга нь ""чи хариуцсан мэргэжилтний хувьд очиж тоног төхөөрөмжийг ажлын хэсгээс хүлээж ав” гэжээ. Тэрээр  яамны малын тэжээлийн үйлдвэрлэл, хангамж хариуцсан эрхэлсэн түшмэл гэдэг албан тушаалтай байжээ. Үүний хамтаар тоног төхөөрөмж хүлээн авсан актыг хуурамчаар үйлдсэн гэх шинэ нөхцөл илэрсэн гэнэ. Энэ мэтээр түшмэл хэргээ эрс няцаадаг ч бизнесмэний үйлдлээс болоод эргээд хүнд байдалд ороод байдаг. Тоног төхөөрөмж нийлүүлэгч нь Өшөөлийн хуульд багтахын прокурорд өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж бичгээр хүсэлт гаргасан гэнэ. /үргэлжлэл бий/
 
 
НУУЦ.мн

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex