Ариун эрин үе: Эрх тэгшийн хувьсгал

2
Ариун эрин үе:   Эрх тэгшийн хувьсгал

"Ариун эрин үе ирэхэд ямарч харгис төр тулан зогсож чадахгүй” гэж дэлхийн нэрт философич Жан Жак Руссо философдсон байдаг.

Ерээд оноос хойш Монгол Улс социалист лагераас дэлхйин лагерийн улс болсон. Өнөөдөр улс орны эдийн засаг, санхүү, шинжлэх ухаан, инженерчлэл, улс төрийн салбарыг удирдагч нар л авч явж чадна. Дэлхийн удирдагчдыг бэлтгэдэг топ их сургуулиудыг Монгол Улсад оруулж ирэх эсвэл залуучуудыг тэнд сургаж бэлтгэнэ. Үгүй бол манайд хөгжлийн гарц байхгүй гэдэг нь абсолют үнэн болно.

20-р зууны эхний үеэс өнөөдөр хүртэл хүн төрөлхтөн үндэсний тусгаар тогтнолын хувьсгал /ардын намын хийсэн ажил/ , эрх чөлөөний хувьсгал /ардчилсан намын хийсэн ажил/ өрнөж, одоо эрх тэгшийн хувьсгал /шинэ улс төрийн хүчин л хийнэ / хүн төрөлхтөнд ариун эрин үеийг авчирах нь тодорхой болж байна. Эрх тэгшийн хувьсгалыг дэлхийн удирдагчдын төвшинд бэлтгэгдсэн Монголын шинэ үе хийх болно.

Эрх тэгш нь эрх чөлөөтэй адил ардчилалын үнэт зүйлийн нэг нь абсолют үнэн. Эрх тэгш нь хуулиас гадна эдийн засгийн, нийгмийн, боловсролын, амьдарлын, шүтлэгийн гэх зэрэг олон төрөл байдаг. Монголчууд бид эдийн засгийн эрх тэгшээ олж аваагүйгээс болж ядуурлын тамд тарчлан амьдарч байна. Ард түмэн тэгш эрхээ хувьсгалаар олж авдаг гэдгийг ухамсарлах цаг болсон. Энэ хувьсгал нь шинэ конститутын хувьсгал байх болно.

Эрх тэгшийн хувьсгал нь зөвхөн Монголчуудын хувьсгал биш нийт хүн төрөлхтний ариун эрин үеийг авч ирэх хувьсгал гэдгийг АНУ, Европын холбооны улс орнуудын сэхээтнүүд ухамсарлан ажил хэрэг болгож эхэлж байна. Зайлшгүй ариун эрин үеийн шуурга дэлхий дахиныг хамарсан үед харгис төрийн дарангуйлал, шашны дарангуйлал, мухар сүсгийн дарангуйлал, худлын дарангуйлал, авилгалын дарангуйлал, олигархын дарангуйлал, ядуурлын дарангуйлал оршин тогтнох ямар ч боломжгүй. Эдгээр дарангуйлалыг эрх тэгшийн хувьсгал үгүй хийж чадна. Эрх тэгшийн хувьсгалыг сэхээтнүүд сэм хуйвалдаж, нам хийх ёстой гэж Францын нэрт философич Philippe Buonarroti хэлсэн байдаг. Учир нь аливаа үндэстний дадал болсон уламжлал нь тухайн үндэстний хөгжил дэвшилд саад болдог учраас сэм хуйвалдаж, нам хийх ёстой гэжээ.

Монголчууд эдийн засгийн эрх тэгш эрхээ олж авах нь хүнд ажил биш:

1.Монголчууд адаглаад гурваас багагүй орлогын эх үүсвэртэй болохыг нь төр баталгаажуулах ёстой.

1.1 Цалингийн орлого.

1.2 Ажиллаж байгаа компаныхаа хувьцааг цалингийн тодорхой хувиар худалдаж авах эрхийг нь баталгаажуулах хэрэгтэй.

1.3 Өдөр тутмын хэрэгцээнээс давсан орлогыг хадгалах биш нийтийн өмчид хувьцаат компанийн хувьцааг худалдан авч жил бүр дэвидэнт хүртэж байхыг баталгаажуулах хэрэгтэй.

2. Монголчуудыг орлогын 3 эх үүсвэртэй байлгахын тулд нийтийн өмчит компаниудыг олноор үүсгэх хэрэгтэй. Тухайлвал ард түмний татвараар бүрдсэн төсвийн мөнгөөр байгуулагдсэн жижиг дунд үйлдвэрийн сан, зээлийн баталгаа гаргах корпорац, хөгжлийн банк, засгийн газрын тусгай зориулалт бүхий сангууд хувийн хэвшилтэй хамтарч хөрөнгө оруулалттай сангуудыг аж үйлдвэрийн чиглэл бүрээр хөрөнгө оруулалтын сангуудыг байгуулан хөрөнгө оруулалт авч байгаа аж ахуйн нэгжүүдийг тодорхой хувиа хөрөнгийн биржээр арилжаалан нийтийн өмчит компани болгох нөхцөл тавин гэрээгээр баталгаажуулах хэрэгтэй.Тодорхой хувиа хөрөнгийн биржээр арилжаалан нийтийн өмчит компани болох сонирхолгүй аж ахуйн нэгж, хувь хүнд дээр дурьдсан сангуудаас зээл олгохгүй байхыг хуулинд тусгаж өгөх хэрэгтэй.

3. Нийтийн өмчит бус компаниудыг хувьчлал болон тендерт оролцох эрхийг хуулиар хориглосноор Монголын бизнэс эрхлэгчид өөрийн компанийг нийтийн өмчит компани болгох сонирхол гарч ирэх юм.Үүний үр дүнд Монголын хөрөнгийн бирж үйл ажилагаа нь идэвхижихээс гадна компаниудын өмчийн болоод менежментийн эрх нь олон улсын жишгийн даруу тус тусдаа хараат бус байх соёл бүрдэнэ.

Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол түмэн мандан бадрах болтугай

Доктор Доржпаламын Батчулуун

2016-11-11

 

 


Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

2 сэтгэгдэл
:

Үндсэн хуулинд параламентаа 2 танхимтай болгох эсвэл ёрөнхийлөгчийн засаглалтай болж төрийн ажилд хяналт тавихгүй бол төр мухардалд орлоо

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex