"Скаймедиа" хэрэглэгчдийнхээ халаасыг тун амжилттай "тэмтэрч" байна

0

 

"Скаймедиа" хэрэглэгчдийнхээ халаасыг тун амжилттай "тэмтэрч" байна

 

Интернэт, IPTV, суурин утас гэх гурвалсан үйлчилгээгээр танил болсон "Скайтел" группын дэргэдэх "Скаймедиа корпорац” иргэдийнхээ халаасыг тэмтэрч увайгүй үйлдэл гаргаж эхэллээ. Анх гарч ирсэн даруйдаа бусдаас хямд төсөр үнэ хөлс санал болгож буйгаа "гайхуулсаар" өөрсдийгөө баахан рекламдсан тэдний төрх үнэндээ худал хуурмаг байж. Анх үнэгүй суулгаж өгч суурь хураамж гэж 10 мянган төгрөг авч байсан тэд өнгөрсөн зун тоног төхөөрөмжийнхөө үнийг огцом нэмж 195 мянган төгрөг болгосон нь иргэдийгээ шулж эхэлсэн анхны алхам.

 

"Амташсан хэрээ 13 дахидаг" гэгчийн үлгэрээр одоо "Скаймедиа"-гийнхан багцын үнэ гэгчийг гаргаж ирэн түүгээрээ хэрэглэгчдийг сэм сэмхэн шулж эхэлж байна.  Анх 19500 төгрөгөөс эхэлсэн ч өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас үнээ огцом нэмж 25 мянган төгрөг болгосон. Ингэснээрээ маш олон хэрэглэгчийнхээ дургүйг хүргэсэн. Гэвч тэдэнд энэ нь сургамж болсонгүй. Мөнгөний амтанд орсон тэд хэрэглэгчдээ шулах дахин нэг шилдэг аргаа боловсруулж саяхнаас  "Скаймедиа”-д дөрвөн төрлийн багцтай болоод байна.

Ингэснээр өнөөх 25 мянган төгрөгийн багц нь дахин нэмэгдэж 28 мянган төгрөг болжээ.  Үүнийг энгийн хэрэглэгчид анзаарахгүй ч нарийвчлаад сонирхож үзвэл таны халааснаас таныг хүсээгүй байхад сар бүр 3 мянган төгрөг "суйлаад" байна. SPS гэх спорт сонирхогч хэрэглэгчдийн л худалдан авч үздэг сувгийг бүх хүмүүст хүчээр "шахчихлаа". Та спорт суваг үздэггүй байлаа ч гэсэн сар бүр хүчээр та тус сувгийн түрээсийг нь төлнө.

Хамгийн аймшигтай нь энэ зөвхөн шинэ хэрэглэгчдэд хамааралтай бус. Хуучин хэрэглэгчдийнхээ багцыг ч мөн 28 мянган төгрөг болгож, хуучин хэрэглэгчдийнхээ эрх ашгийг ноцтой зөрчиж эхэлсэн байна.

Гэтэл тэдний увайгүй бохир үйлдэл үүгээр ч дууссангүй. Интернэт хэрэглэгчдийнхээ хэрэглээг ч мөн хязгаарлаж ердөө 200GB дата  хэрэглээтэй болгожээ.   "Скаймедиа” зальжин бохир аргаар иргэдийнхээ халаасийг тэмтэрч шулж эхэлсэн нь зөвхөн үнэ багцаа өөрчилсөнөөр илэрсэнгүй.

Тэд гэрээндээ ч гэсэн зарим заалтыг оруулалгүй ирсэн байна. Тухайлбал, үнэ, төлбөртөө өөрчлөлт оруулахаар болсон бол эртнээс үүнийгээ ядаж мэдэгдэх ёстой. Олон нийтэд үнэнээр нь зарлах ёстой гэсэн заалт байдаг. Гэтэл "Скаймедиа"-гийн гэрээндээ үүнийг тусгаж өгөөгүй байна. Ингэснээр хэрэглэгчид үнийн мэдээллийг авах боломжгүй. Нэг л өдөр үнэ нь эрс нэмэгдэж, өөрсдөө ч мэдэлгүй, мэдсэн ч хүчээр  багц дээрээ 3000 төгрөг нэмж төлж байна. 

 Энэ бол цэвэр дээрэм. Дээрэм гэхээс өөр юу ч гэх билээ. 


Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex