Оросууд Амараагийн өмгөөлөгч Г.Батбаяраар чулуу хөөлгөж байна

14

Оросууд Амараагийн өмгөөлөгч Г.Батбаяраар чулуу хөөлгөж байна


 

      Өчигдөр С.Амармандахын өмгөөлөгч Оросын ЭСЯ-нд хандсанаар, өөрөөр хэлбэл яамны албаны хүмүүст өгсөн бичиг нь хэвлэлд гарснаар согтуу оросын нэр ил болов бололтой. Гэхдээ энд нэг лоосуу байна. Өмгөөлөгч Г.Батбаярын бичигт сэжигтэн этгээдийн нэрийг "Артём Валентинович Наганов” гэжээ. Хэвлэлийнхэн одоо нэг ийм нэртэй зууралдах биз. Гэтэл ОХУ-ын ЭСЯ-ны албан ёсны вэб хуудсанд дипломат ажилтнуудынх нь жагсаалт буйг үзвэл ийм овог нэртэй хүн алга. Харин үүнтэй төстэй овог нэр бий нь, элчин сайд И.Азизовоор эхэлсэн жагсаалтын 10-т "Артем Валерьевич Оганов” гэжээ. Зөвлөх хийдэг хүн юм байна. Энд тэндэхийн хэвлэлийн хэсэг бусаг мэдээнээс үзвэл энэ хүн хоёр талын харилцаатай холбоо бүхий том бага арга хэмжээнд байнга оролцдог бололтой бөгөөд нийслэлийн МАНгаруудын зохиосон "аз жаргалтай” арга хэмжээнээс (өөрсдөө (Су.Батболд) бол "Бид түй ч хамаагүй, ирж хоол ид гэхээр нь л очсон” гэдэг) өмнө гэвэл дипломат харилцаа тогтоосны 95 жилийн ойд зориулан зураг, эсээний уралдаан зарласны шагнал гардуулах ёслол РЦНК-д болоход оролцжээ. Оросын талаас ЭСЯ-ны зөвлөх А.Оганов, Монголын талаас Монгол-Оросын найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Ж.Гүррагчаа хүндэт суудалд суусан байна. А.Оганов гэдэг хүн парламентын түвшинд ч манайхантай уулздаг бөгөөд 2014 оны наймдугаар сард тэр үеийн УИХ-ын дэд дарга Л.Цогтой уулзаж (зураг нь доор бий) Халх голын ялалтын 75 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх талаар санал солилцож байсан албан ёсны мэдээ хуучраагүй байна. 
     ЭСЯ-нд нэг ийм хүн яах аргагүй байдаг, харин өмгөөлөгчийн бичигт гарсан шиг овог нэртэй дипломатч бол байхгүй, гэтэл энэ хоёр нэр хоорондоо жигтэйхэн адилхан байдаг, хэрвээ хүн нь нэг байгаад овог нэр андуурагдсан байдаг бол, оросууд албан ёсны сайт дээрээ хүнийхээ нэрийг андуурч бичих учиргүй, өөрөөр хэлбэл өмгөөлөгч ямар нэг шалтгаанаар буруу нэр бичсэн байж таарна. Туршлагатай хуульч хүн уул нь ийм зүйл дээр хазгай гишгэмээргүй, тэгэхээр цаанаас нь (цагдаагаар дамжуулан?) ийм нэр зориуд өгөв үү? Оросууд дезинформаци буюу буруу мэдээлэл өгч эсрэг этгээдээ чулуу хөөлгөн цаг хугацаа болон бусад үнэтэй зүйл хожих, улмаар тухайн тавьсан зорилгодоо хүрэхдээ гаргуун улс даа, тагнуулд угаасаа хэрэглэдэг энэ аргыг Зөвлөлтийн КГБ урлаг болгосон нь одоо ч үнэ цэнээ алдаагүй. 
     Энэ мэтээр; юмыг магадгүй хий, хэрэгцээгүй хардах шаардлагагүй ч байж мэднэ. Гэхдээ бид гарцаагүй нэг л нэр барьж үлдээд тэрнийхээ араас хөөцөлдөх шаардлагатай байдаг. (Бид ч юу байх вэ, хэвлэлийнхэн). Өмгөөлөгчийн гаргаж ирсэн шиг овог нэртэй дипломат ажилтан бол ЭСЯ-нд байхгүй гэж бараг болно. Энийг батлах жагсаалтыг оросууд өөрсдөө, өгүүлэн буй үйл явдлаас нэлээд өмнө албан ёсны сайтдаа нийтэлсэн. (11 дүгээр сарын 22-ны явдлын дараа жагсаалтад зориуд өөрчлөлт оруулсан байж болно л доо, гэхдээ (по всей видимости) тийм шинж алга). Жагсаалтад нэр нь буй А.Оганов гэдэг хүнийг Амараад халдсан зандалчин этгээд мөн гэж үзэх үндэслэл бас ч бий. Тухайлбал өмгөөлөгчийн бичигт буй Артем гэдэг нэр таарч байна, эцгийн нэр нь мөн л бага зэрэг андуурагдсан байж болохоор ялгаатай боловч нэлээд төстэйгээр (Валерий-Валентин) дурьдагджээ. Эцсийн бүлэгт, уг этгээдийг армян үндэстэн хэмээн өмгөөлөгчийн бичигт зориуд заасан, үүний өмнөх өдрүүдэд ч албан бус эх сурвалжуудад тийн бичиж байсан баримтыг ортой гэж үзээд лавшруулбал, Оганов гэдэг нь харахад орос мэт боловч, нарийндаа бол армян овог юм. Оганян гэдэг цэвэр армян овог бодвол өнгөрсөн зууны эхнээс баахан оросжоод ийм болжээ. ОХУ-ын ЭСЯ-ны Артем Оганов гэдэг хүн манай энд тэнд яваа зураг нэтэд буйг үзвэл үнэхээр л орос биш, өнөө гайхлуудын л царай харагдана. Яг л хэрэг гарсан баарны камерын бичлэгээс авсан гэх фото зураг дээр дурайтал гарсан нөхрийнхтэй ижил. Мөн цаашилбал, Ц.Сундуй спикерийн хувийн бааранд болсон арга хэмжээнд хүний өөрийн ихэс дээдэс л уригдсан байдаг, тэгвэл энэ А.Оганов гэдэг хүн И.Азизовоор эхэлсэн жагсаалтад дээрээсээ 10-т буюу нэлээн цээжинд буйг түрүүн хэлсэн. 
     Өмгөөлөгчийн бичгийг албан ёсны баримт гэж үзвэл үүгээр орос зандалчны овог нэр анх удаа албан ёсоор тодорхой болж байх шиг. Гэхдээ бас явдал байна. Би л лав "Наганов биш ээ, Оганов шүү!” гэж хэлмээр байна. Гэвч хэвлэлийнхэн маань энэ асуудалд яаж хандах, яг энэ асуудлыг хэр чухалчлах юм бол доо. Мань шиг ингэж "сүржигнэх”-гүй ч байж мэдэх л юм даа.

Оросууд Амараагийн өмгөөлөгч Г.Батбаяраар чулуу хөөлгөж байна

 


Б.Бат-Амгалан 

Эх сурвалж:tonshuul.mn 

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

14 сэтгэгдэл
:

vintage carpenter crosscut wood saw cutting tool with antique http://www.enchantedweddingdances.com/granitebay_arlington/classic-princess-cut-
diamond-wedding-ring-band flight case 8u shock mount amp rack case in 18锛?body depth http://www.enchantedweddingdances.com/greeleyhill_caraway/ultracut-cordless-tubi
ng-cutter-superior-tool genius tools 8pc 1 4 3 8 dr. metric wobble hex bit socket set bs http://www.enchantedweddingdances.com/greenbank_synarep/nwt-authentic-pandora-br
acelet-timeless-elegance-bangle-multiple-sizes abstract blue green opal photo gold finish tie clip http://www.enchantedweddingdances.com/hannahsmill_coleman/keeping-hair-out-of-yo
ur-shower-drain-thriftyfun
black diamond pave hoop earrings http://www.phicongtravel.com/dahlgren_bigsur/black-diamond-pave-hoop-earrings

:

http://www.emdadpaytakht.com/zx/mini-air-jordan-backpackmini air jordan backpack
made in india crocodile jing pin leather bags women cross body bag beautiful girls leather http://www.pohottuwa.com/direct/made-in-india-crocodile-jing-pin-leather-bags-wo
men-cross-body-bag-beautiful-girls-leather

:

http://www.datsumo-news.com/kd6/femme-pulls-et-gilets-boohoo-georgia-sweatshirt-
%c3%a0-capuche-jogging-ensemble-confort-en-maille-noirfemme pulls et gilets boohoo georgia sweatshirt 脿 capuche jogging ensemble confort en maille noir
berenice manteau albert mode femme v锚tements vestes et manteaux gris http://www.allieandwes.com/wrap/berenice-manteau-albert-mode-femme-v%c3%aatement
s-vestes-et-manteaux-gris

:

http://www.nlanews.com/ride/adidas-response-veste-coupe-vent-%c3%a0-capuche-homm
eadidas response veste coupe vent 脿 capuche homme
thule vea backpack 25l http://www.mlkbx.com/course/thule-vea-backpack-25l

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex